ДЭЛХИЙНийгмийнСПОРТ

Алдарт теннисчин Мария Шарапова зодог тайлна

Их дуулгын тэмцээний таван удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Мария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлажээ. Одоо 32 настай тамирчин бүсгүй уг мэдэгдлийг өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн байна. Теннисний цохиур барин зогсох өөрийн багын зургийг мэдэгдэлдээ хавсаргажээ.

“Теннис надад дэлхийг танилцуулж, бас намайг хэн болохыг өөрт минь танилцуулсан юм. Өөрийгөө сорих, өсөлтөө хэмжих хэмжүүр маань байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран би өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөж дэвжих болно. Теннис минь баяртай” гэж Шарапова мэдэгдэлдээ бичсэн байна.

2016 онд түүний цуснаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрснээр 15 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Уг бодис өмнө нь зөвшөөрөгддөг байсан бөгөөд Шарапова 10 орчим жилийн турш хэрэглэж байжээ. Гэвч 2016 оноос хориотой бодисын тоонд орсон нь ийнхүү Шараповагийн уналтыг эхлүүлсэн юм. Тэр цагаас хойш дахин оргил амжилтаа үзүүлж чадаагүй тамирчин бүсгүй эцэст нь дэлхийд чансаагаар 373 дугаарт бичигдэх болжээ.

Гэсэн хэдий ч Шарапова талбайн теннисний спортод хамгийн өндөр амжилт гаргасан Оросын тамирчин болж, түүхэнд бичигдэж байна.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button