СПОРТ

Сократис, Нкетиа нар гоолдож, Арсенал шөвгийн наймд шалгарлаа

Английн хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “FA цом” -ын шөвгийн 16-гийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн мэргэжлийн лигүүдээс дээрээсээ гуравт орох “Лиг нэг ”-ийн Портсмут клуб талбай дээрээ Премьер лигийн “Арсенал клубт” эй тоглосон юм.Тоглолтод Арсенал клубийн хамгаалагч Сократис Папастатопулос болон довтлогч Эдди Нкетиа нар гоолдсоноор “Их буучид” өрсөлдөгчөө 0:2 харьцаагаар хожин “FA цом” -ын шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтын эхний үеийн төгсгөлд, шүүгчийн мэдлийн нэмэлт цагийн дөрөв дэх минутад Их буучид булан цохисон юм. Булангаас ирсэн бөмбөгийг Портсмут багийн хамгаалагчид холдуулсан ч Рейсс Нелсон баруун жигүүрээс доогуур дамжуулж, дамжуулалтыг Сократис цохин гоол болгов.

Ийнхүү тоглолтын хоёрдугаар үе Арсеналын давамгайлал дор эхэлж 51 дэх минутад Нелсоны мөн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Нкетиа төгсгөн тооны харьцааг холдуулсан юм. Их буучдын хувьд эерэг үр дүнтэй тоглолт болсон ч төвийн хагас хамгаалагч Лукас Торрейра гэмтсэн нь тааварлаагүй гарз байв.

Арсенал клуб уг тоглолтод сэлгээний, залуу тоглогчдоо гаргасан бөгөөд дараагийн шатанд ямар багтай таарах нь ирэх пүрэв гарагт тодорно. Тэмцээний шөвгийн наймын дараагийн гурван тоглолт өнөө шөнө болно.

Дараагийн тоглолтуудын хуваарь:

  • Гуравдугаар сарын 04. 03:45 цаг. Челси – Ливерпүүл
  • 04:00 цаг. Уэст Бром – Ньюкасл
  • Ридин – Шеффилд Юнайтед
  • Гуравдугаар сарын 05. 03:45 цаг. Тоттенхэм – Норвич Сити
  • Лестер Сити – Бирминхэм
  • Шеффилд Уинсдей – Манчестер Сити
  • Гуравдугаар сарын 06. 03:45 цаг. Дерби Каунти – Манчестер Юнайтед
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button