ЭРҮҮЛ МЭНД

Зайсангийн "Бургер Кинг"-д хоол идсэн иргэд хордлогод оржээ

ХУД-т байрлах Зайсан дахь ""Бургер Кинг"-ээр үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл сошиол хуудсанд цацагдаад байгаа юм. Харин энэ талаар албаны хүмүүс мэдээлэхдээ "Хоолонд хордсон хүмүүс ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Яг одоогоор эмчилгээ хийж байгаа тул хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгааг одоогоор хэлэх боломжгүй, тоог эцсийн байдлаар гаргаагүй байгаа" гэлээ.

Мөн НМХГ-ынхан  "Манайд ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас бүрэлдэхүүн гаран ажиллахаар явсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээсэн юм.

Хордсон иргэдээс шинжилгээ авсан байна. Улмаар чухам юунаас хордсоныг шалгаж тогтоох бөгөөд шинжилгээний хариу үдээс хойш гарах ажээ.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button