СПОРТ

ДАШТ-2020: Шилдгээр шалгарсан Ж.Баярсайханыг эсгий гутлаар шагнажээ

Бөмбөгтэй хоккейн буюу бэндигийн ДАШТ ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийнхан тав дараалан хожиж, хагас шигшээд шалгарсан. Тэд өчигдөр Чехийн багийг 2:1-ээр хожсон юм.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан ОУХМ Ж.Баярсайхан эсгийн гутлаар шагнуулжээ. Оросууд эсгий гутлыг аз, амжилтыг бэлгэддэг гэж бэлгэшээдэг юм.

2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шигшээ багийнхан өнөөдөр 14.30 минутад Украины бэндичидтэй тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button