СПОРТ
Монголын бөмбөгтэй хоккейчид ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглоно

Бөмбөгтэй хоккейн буюу бэндигийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ багийнхан тав дараалан ялж, хагас шигшээд шалгарсан.

Тэд өнөөдөр хагас шигшээд Украины багтай тоглон, 3:1-ээр хожигдов. Монголын бэндичдээс багийн ахлагч, ОУХМ Г.Тамир 78 дахь минутад гоол оруулжээ.

Ингэснээр хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Сонирхуулахад, Монголын бөмбөгтэй хоккейчид 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.