СПОРТ

Шатарчин С.Билгүүн Их мастер боллоо

Монголын спортынхон төдийгүй шатрын хүрээнийхэнд баяртай мэдээ дуулгахад монголчуудаас шинэ их мастер цолтон төрлөө. Эл бахдам амжилтын эзэн бол Сумъяагийн Билгүүн.

Шатрын спортоор 16 жил хичээллэж буй, Олон улсын мастер тэрбээр өнгөрсөн сарын 27-29-нд АНЭУ-д болсон Дэлхийн шатрын холбооны 90 дэх удаагийн конгрессын үеэр Их мастер цолны дөрөв дэх болзлоо хангасан юм.

Улмаар тус холбооноос түүнийг Их мастер болсныг албан ёсоор зарлав. Ингэснээр Монгол Улсын тав дахь эрэгтэй их мастер боллоо. Үүний сацуу Ховд нутгаас анхны их мастер цолтон төрсөн нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button