НИЙГЭМ

Д.Нямхүү: “Берлин-Улаанбаатар” нислэгээр ирсэн хоёр иргэнээс шинэ коронавирус ИЛРЭЭГҮЙ

Өнөөдөр /2020.03.07/ ЭМЯ болон ХӨСҮТ хамтарч шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийсэн. Тэднээс шинэ коронавирус илрээгүй. Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж, халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй байсан хоёр иргэн үүнд багтана.

Энэ хоёр иргэнээс болон Австрали улсаас ирсэн эмэгтэйгээс шинэ коронавирус илэрсэн мэт худал мэдээлэл түгсэн. Ийм байдлаар төрийн ажилд битгий саад болоорой гэдгийг зориуд онцлон тэмдэглэмээр байна.

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаян дахь сувиллын газарт 12, Дархан-Уул аймагт гурав, Дорноговь аймагт долоо, Өмнөговь аймагт нэг, нийт 25 хүнийг ажиглалтад аван тусгаарласан” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2020 11:48

ih aij baisan asngui dee

Эрка
Эрка
3 сар 7, 2020 12:00

Ашгүй дээ.муу юм холуур.л өнгөрөөсэй бурхан минь.манай монголчууд минь маш хариуцлагатай байж жаахан л тэсчихвэл болох гд л бна шүү.манайхаан.хичээгээрэй.тэнгэр.бурхчууд минь.ивээгээрэй

Солонгоо
Солонгоо
3 сар 8, 2020 13:43

Энэ хүмүүс шийд гараагүй байхад худлаа юм бичээд байх юм яагаад заав�##� Монголдоо гаргах гээд байдаг юм бэ би энийг л ойлгохгүй бгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button