Я.Буянжаргал: Энэ сарын 2-нд Монголд ирсэн франц иргэнээс шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан

Өнөөдөр /2020.03.08/ ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр тус яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал,
“Эмч, мэргэжилтнүүд маань 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 901 хүнийг тусгаарлан, ажиглаж байгаа.
Жаргалантын аманд тусгаарлагдсан 14 хүний тусгаарлалтад байх хоног гүйцсэн тул өнөөдрөөс тэд гэртээ харьж буй гэдгийг мэдэгдье.
Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж халат, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэгслийг ашиглах заавар зөвлөмжийг хүргүүлж байна. Хүмүүс халварын шинж тэмдэг илэрвэл айж, сандран эмнэлэгт очдог. Энэ нь өөртөө болон бусад хүмүүст өндөр эрсдэл үүсгэж буй юм. Иймээс амны хаалтаа сайтар зүүж, гэртээ өөрийгөө тусгаарлаад эмнэлгийн байгууллагатай утсаар холбогдох хэрэгтэй. Шуурхай дуудлагын утас 24 цагаар ажиллаж байгаа.
Мөн Монгол Улсад суугаа гадаадын иргэдэд зориулж англи хэл дээр заавар, зөвлөмж хүргүүлж эхлэх ажлыг санаачлан, хэрэгжүүлж байна.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Дорноговь аймагт Франц иргэнээс шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдолд тооцон, тусгаарласан байна. Тэрбээр энэ сарын 2-нд Франц улсаас ирсэн” гэлээ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гадны нэг ч иргэнийг бүү оруул
Энэ францыг маш өндөр хян�##�танд эмчлээд хурдан буцаа.
nislegee zogsoogoochee. neeh tusgaarlasnaa ih saihan gej bodood baigaa um u. zardal ih garna shdeeee nislegee haa uur zyilgyi
Хил га�##�ь чинь бузар оруулахгүй тангарагаа мартсан юм биш биз
Энэ мэдээ үнэн юм бол иргэддээ шуурхай мэдээлж энэ хүнд ямар арга хэмжээ авч байгаагаа мэдээлээчээ.Ядаж тэр орчинд нь юу хийгээд байгаа нь тодорхойгүй байгаа нь түгшүүртэй байна.
Гаднын нэг ч иргэнийг оруулахгүй байв�##� болдоггүй юм уу
Тэгээд нөгөө Монгол улсад жуулчл�##� хөгжүүлэх яахав.
Дараа ийм ха�##�ттай улсад хэн ч тоож ирэхгүй шүү
Тусгаарлахдаа хүний эрхийг дээд зэргээр хүндэтгэж маш тохитой орчинд байлгаарай .
Энэ хүмүүс чинь ялтан , өвчтөн биш шүү .
Хүнийг хүчээр хорьж байгаа бол бүх хэрэгцээг нь үнэгүй тохитой хангадаг олон улсын зарчим бий .
Юун хүний эрх яриад бгаа юм
Үнэгүй юм л яриад бх юм яаацан улс вэ бүхэл бүтэн дэлхийн хэмжээнд яригдаж бхад хүчээр хорихгүй яаадаг юм тэгээд гуйж хорих юм уу