НИЙГЭМ

ДЭМБ: БНХАУ-д халдварын эрчим тууштай буурч байна

Өнөөдөр /2020.03.05/ ЭМЯ-наас шинэ коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл гурав, дөрөвдүгээр сард шороо их босдог, вирусийн халдвар авах эрсдэлтэй цаг. Энэ үеэр цас орж, агаар цэвэршүүлсэн сайхан явдал боллоо хэмээсэн юм.

Үргэлжлүүлээд ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа шинэ коронавирусийн халдварын тархалтын талаарх шинэчилсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр,

“Гуравдугаар сарын 7-ны байдлаар дэлхий дахинд нийт 101,929 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 106 хүн нас барсан. Үүгээр нийт нас барагсдын тоо 3,486-д хүрсэн.

БНХАУ-д халдварын тоо эрчимтэй буурч байна. Хятадаас бусад оронд сүүлийн 24 цагийн дотор 3,633 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Иран, Итали, Өмнөд Солонгос орнууд эрсдэл ихтэй байна.

Өмнөд Солонгост 170 мянга гаруй хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Тэдний 150 мянга гаруй нь сөрөг хариу авсан. Тус улсын хувьд мөн халдварын тоо буурах хандлага ажиглагдаж байна, халдварын шинэ голомт үүсээгүй.

ДЭМБ-аас шинэ уриалгыг улс орнуудад гаргасаар байна. Ямар ч улсын засгийн газар тайван байж, энэ вирусийн халдвар тархах нөхцөлийг үүсгэж болохгүй. Зөвхөн өөрийн оронд бус, бусад улс орнуудын иргэдийг давхар эрсдэлд оруулж буйгаа мартаж болохгүй” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button