НИЙГЭМ

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 231 иргэнээ авч иржээ

Өнөөдөр өглөөний 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэхүү нислэгээр Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирсэн юм.

Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгуулсан байна.

Дашрамд, өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн.

Өнөөдөр Токиогоос иргэдээ авч ирэх тусгай үүргийн онцгоц 8.55 цагт хөөрсөн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button