НИЙГЭМ

Франц иргэний сэтгэл санааг дэмжихийн тулд нэг өдрийн цалингаа хандивлажээ

Монгол Глобал ХХК-ийн ажилчид нэг өдрийн цалингаа шинэ коронавирусээр халдварласан ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц иргэнд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлахаар болжээ.

Компанийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ, “Манай үйл хэргийг Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин талархан хүлээж авч, бид бүхний сэтгэлийн дэм болох уг хандивыг ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц иргэнд уламжлахаа илэрхийлсэн болно” хэмээн дурьджээ.

Сануулахад, гуравдугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнийг УОК зарласан билээ. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд газардаж, 5-ны өдөр Дорноговь аймагт очсон юм. Түүнтэй нэгдүгээр зэргээр болон дам байдлаар ойртсон 500 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гараад буй билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button