НИЙГЭМ
Токиогоос өнөөдөр 250 Монгол иргэн ирнэ

Япон улсын Токио хотоос өнөөдөр /2020.06.16/ 250 Монгол иргэн тусгай үүргийн нислэгээр зорчиж ирэхээр Наритагийн нисэх буудалд бүртгэлээ хийлгэж байна. Энэ тухай мэдээллийг харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.55 цагт “Чингис хаан” буудлаас хөөрсөн юм.
БНСУ-руу өчигдөр тусгай үүргийн онгоц хөөргөн, 244 Монгол иргэнийг татан авчирсан. Тус улсаас 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 244-ийг нь эхний ээлжийн нислэгээр авчирсан. Үлдсэн иргэдийг ойрын хугацаанд татан авчрах ажлыг зохион байгуулна гэдгийг мөн тодотголоо.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.