Нийгмийн

Л.Бямбаа шүүгчийн хэргээр ШШГЕГ-ын ажилтнуудыг МАРГААШ шүүнэ

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй өөрийгөө хорлож, амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2019 оны хоёрдугаар сард гарсан.

Түүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүү нь оргон зугтсан гэснүү

Харин Зөв
Харин Зөв

Шүүгч биш. Нас барах үедээ өмгөөлөгч байсан биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button