Нийгмийн

“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон 6 шүүгчийг шүүх хурал ЭХЭЛЛЭЭ

“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр  /2020.03.19/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон ч  шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Харин энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж тэдний гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр товлосон  нь энэ юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат . ? Бат
Бат . ? Бат

ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН БОЛООД Л ӨНГӨРӨХ БАЙЛГҮЙ ! ШҮҮГЧ ШҮҮГЧДЭЭ ЖИРИЙН ИРГЭНД ӨГДӨГ ШИГ ЯЛ ӨГӨХГҮЙГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА

Холбоотой мэдээ

Back to top button