УЛС ТӨР

Ч.Улаан: Ноолуур бэлтгэх ААН-үүдэд 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулж, мэдээлэл өглөө.

Ноолуурын бэлтгэл, боловсруулалтын асуудалд Засгийн газар анхаарал тавьж, цогц арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Тэрээр энэ талаар онцлон хэлэхдээ, “Оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Бий болж болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалт дээр онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. нгөрсөн жилийн бэлтгэсэн ноолуурын 25 хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгон, дэлхийн зах зээлд нийлүүлсэн байна. Мөн 10 хувийг буюу самнасныг нь экспортод гаргасан. Үлдсэн 65 хувийг анхан шатны тордолт хийж угаасан хэлбэрээр экспортлосон” гэлээ.

Тэгвэл энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр энэ байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон. Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг 5 хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн 5 хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар болжээ.

-МАЛЧИД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД НООЛУУРАА ТУШААЖ, УРАМШУУЛЛАА АВАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Мөн тэрээр “Ноолуур бэлтгэх цаг болсон энэ цаг үед малчид үнийн асуудалд хамгийн их санаа зовж байгаа. Тиймээс малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна. Гадны капиталын нөлөөг буулгана. Малчид ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Харин үүний анхан шатны тордолт хийж тордолт хийхэд анхаарах шаардлагатай байна. Мөн төр засгаас нэрийг нь зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа тушаах хэрэгтэй. Ингэснээр ноолуурын урамшууллаа авах юм. Бидэнд өндөр үнээр зарчих гэсэн элдэв ятгалгад бүү автаарай” хэмээн санууллаа.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МАН ын хулгайч, авилагч ,сайд, нар сонгуулийн шоу хийж иргэдийн тархийг угааж эхлэв!.! Улаан нь улайхч гүй ,ноолуур, аар шоу хийж, Сумьяабазар нь ,бензин, ээр шоу хийж хөдөө хотын иргэдийн тархийг угааж сонгуулийн шоугаа эхлэв ээ!! Иргэд м

иргэн
иргэн

Энэ төр засаг ч мөнгөтэй нөхдүүдийг л

Холбоотой мэдээ

Back to top button