НИЙГЭМ

"УБТЗ-ын орлого 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан”

УБТЗ-ын Зорчигч тээврийн албанаас коронавирус ба УБТЗ-ын Зорчигч тээврийн алдагдлын талаар өнөөдөр /2020.03.24/ мэдээлэл хийлээ.

УОК-ын хуралдаанаар олон улсын галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын зорчигч тээврийн урсгал саарч, хүнд байдалд оржээ.

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн дараах мэдээллийг өгөв.

Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үндсэндээ зорчигч тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол төлөвлөгөө 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан. Энгийн үед хоногт 8500 орчим зорчигч вагоноор үйлчлүүлдэг бол ачаалалтай үед 13 мянга хүртэл нэмэгддэг. Тэгвэл одоогийн байдлаар хоногт 3200-3500 зорчигч галт тэргээр үйлчлүүлж байна. Зорчигчдыг урсгалаар нь авч үзвэл, 20 хувь нь Улаанбаатараас урагш чиглэлд, 80 хувь нь Улаанбаатараас хойш чиглэлд зорчдог.

Өнөөдөр  “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button