Сурвалжилга, Нийтлэл

ХУУЛИЙН ЗААЛТУУД: Сонгууль хойшилж, онц байдал зарлагдвал Ерөнхийлөгчийн эрх ингэж “ТОМОРНО”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.03.25/ дэлхий нийтээр хурдтай тархаж буй коронавирүсийн халдвартай холбогдуулан, улсын хэмжээнд ЗУРГААН арга хэмжээ хэрэгжүүлэх уриалга гаргав. Уриалгадаа,  

НЭГ: Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

ХОЁР: УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

ГУРАВ: “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

ДӨРӨВ: Иргэдээ хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

ТАВ: Уг асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, чадварлаг нэн яаралтай байгуулах,

ЗУРГАА: Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх шаардлагатайг онцлов.

Эдгээрээс 2020 оны улсын төсвийг тодотгох, хямралын эсрэг байгуулах зэрэг нь дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй нийтлэг аргачлалууд юм. Харин УИХ-ын сонгуулийг хойшлуулах, ҮАБЗ дэргэдээ хороо байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналууд нь улстөрийн талаасаа ихээхэн анхаарал татаж байна. Улстөрийн талаасаа анхаарал татаж буй эдгээр асуудлаарх хуулийн зохицуулалтуудыг танилцуулж байна.

УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХИЙГ ПАРЛАМЕНТ ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана. Уг хуулийн,  8 дугаар зүйл. Сонгууль товлон зарлах

8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.

8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

СОНГУУЛЬ ХОЙШИЛСОН Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ОЧИХГҮЙ

Олон нийтийн сүлжээнд сонгууль хойшилсон хугацаанаас хамаарч, Ерөнхийлөгчид төрийн эрх мэдэл шилжинэ гэсэн хардлага явсан. Энэ нь ташаа ойлголт юм.

Үндсэн хуулийн 22.1-т,

Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

УИХ-ын тухай хуулийн 30:2-т,

30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВАЛ ҮАБЗ-ӨӨС  ЗАСГИЙН ГАЗАРТ ҮҮРЭГ ӨГӨХ, УИХ-Д САНАЛ ОРУУЛАХ БҮРЭН ЭРХ ҮҮСНЭ

УИХ-ын сонгуулийг ОНЦГОЙ БАЙДАЛ зарласан тохиолдолд хойшлуулна. Хэрвээ онцгой байдал зарлагдвал, Онц байдлын тухай хуулиар зохицуулалт хийгдэнэ.

 Онц байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл,

1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

Логикоороо, онцгой байдал зарласан тохиолдолд УОК-ын эрх үүргүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний тэргүүлэгч рүү шилжих хуулийн зохицуулалттай. Мөн ҮАБЗ-өөс УИХ-д санал оруулах, Засгийн газар, УОК-т үүрэг өгөх БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭХ ЮМ.  

9 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАСАН УРИАЛГААС ХАМГИЙН ИХ АНХААРАЛ ТАТСАН ХЭСЭГ НЬ:  Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх шаардлагатай  гэх санаа. Манай улс сонгодог парламентын засаглалтай. Тэгэхээр Засгийн газар, УИХ-ын эрх үүргийг Төрийн тэргүүний давуу эрхийн доор хязгаарлах боломжгүй.

Тэгэхээр дээрх ишлэлийн гол зорилго нь, ҮАБЗ дээрх эрх мэдлийг илүү өргөн хүрээнд байлгах ёстой гэсэн агуулга гэж харж болохоор байна.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-26 09:17

энэ эгзэгтэй үед зөв шийлвэр болох байх шүү хуучин гишүүд нь юмны учир илүү ойлгохтойгоо байх дэмжиж байна

Зочин
Зочин
2020-03-26 09:39

Онц байд�##� зарлаж байгаад даварсан банкуудыг базах хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-03-26 14:12
Reply to  Зочин

Хуультай улс шүү. Дураараа базна гэж юу гэсэн үг юм. Хүсвэл гэр бүл, найз нөхдөөсөө хүүгүй зээл авч болно шүү дээ. Банк бол бизнес.

Zochin
Zochin
2020-03-26 11:03

Songuuli gj ard tumnii amidral iim hun hetsuu bolj baigaa ued boon mongo, ovchin taraagdah tul ard tumnee bodoj hoishluulah n mash zov, eronhiilogchiin sanaliig demjih yostoi

Зочин
Зочин
2020-03-28 20:29
Reply to  Zochin

1-1-ээрээ 2 м зайтай зогсож болно. Эсвэл сонгуулийн сан�##� авах хайрцаг байрнуудын гадаа зоож болно. Цахим эсвэл шуудангаар авч болно.

Иргэн
Иргэн
2020-03-26 18:23
Reply to  Zochin

Онц байд�##� зарлагдах нөхцөл үүсээгүй байна

Хохро
Хохро
2020-03-26 11:25

ХААН БОЛОХ ГЭЭД ОЙМСОО ГЯЛАЛЗУУЛАХ Л ЮМ ХИЙХ ГЭЭД БНА АА ДАА.

Үнэн
Үнэн
2020-03-28 20:30
Reply to  Хохро

Төрийн эрх булаахыг оролдсон гээд дараа нь б�##�арна.

Бат & Бат
Бат & Бат
2020-03-26 15:33
Reply to  Хохро

АРД ТҮМЭН УЛС ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ БАЙВАЛ ХААНТАЙ ӨАЙСАН Ч ЯАДАГ ЮМ

Зочин
Зочин
2020-03-26 12:10

Ерөнхийлөгчийн ури�##�гыг дэмжиж бна. Хаашдаа яаж ч сонгоод нөгөө л худ�##�ч, хулгайч нар сонгогдоно. Бидэнд өөр сонголт байх биш түр ч гэсэн хойшилж л байг. Банкууд ард түмнийг сөхрүүлж, зээлийн хүүгээр дарамт�##�ж бна. Арайч дэ...

Их Монгол
Их Монгол
2020-03-26 13:23

Маш зөв. 100% дэмжиж байна. Цаг дулаараад хүмүүс хэтэрхий н�##�гар амг�##�ан тайван байд�##�д шилжээд өнөөх аюултай өвчнийг хян�##�таас �##�дв�##� тэр үед хэн хохирох вэ? Ард түмэн л хохирно шүү дээ. Олон улсын жишгийг дагаснаар �##�дах юм байхгүй

Зочин
Зочин
2020-03-28 20:26

Дулаарахаар гайгүй болно. Наранд үхдэг гэсэн !

Их Монгол
Их Монгол
2020-03-26 13:26

Хэн нэгэн улс төрч ямар нэгэн улс орноо, ард иргэдээ бодсон санаачлага гаргахаар л шууд улс төржүүлээд явчих юмаа. Тэрнийгээ одоо болио. Сонгууль хойшиллоо гээд бидэнд �##�дах юм юу ч байхгүй. Хүрэлсүхийн ЗГ чадлаараа сайн л ажиллаж байна

Их Монгол
Их Монгол
2020-03-26 13:28

Юм хийж байгаа болхоороо л шүүмжлүүлж байгаа юм штэ. Миний хувьд бол энэ ЗГ~ийн ЕС урьд нь төр барьж байсан ЕС~уудаас хамгийн сайнд нь тооцогдоно гэж ойлгож байгаа шүү. Маш эгзэгтэй хүнд хэцүү үед төр удирдаж байгаа хүн шүү ХҮРЭЛСҮХ бол...

хэнд хамаатай юм
хэнд хамаатай юм
2020-03-26 20:17

Энэ 76д өгснөөс ерөнхийлөгч эрх мэдэл байсан дээр 76 авлиг�##�д эдгэдсэн гуйлагчид өдрөөс өдөрт газар нутагаа зархаас ичихгүй �####� нар

Зочин
Зочин
2020-03-30 21:37

76 huni urwuulahaas 1 hun urwuulah ni amar baih

Туяа
Туяа
2020-03-26 22:50

76 хулгайчтай байснаас түрч гэсэн хаантай байсан нь дээр. Ер Монголын түүхийг харахад нэг гарт базуулж эмх цэгцэндээ орж хөгжиж хүчирхэгжиж байсан шүү

Зочин
Зочин
2020-03-27 09:10
Reply to  Туяа

Ядарсан тархитай амьтан

Ард
Ард
2020-03-27 01:08
Reply to  Туяа

Чи тэр женкр ла�##�ардаа дуртай юм бол өөрөө базуул

Зочин
Зочин
2020-03-27 00:21

чоно борооноор Женко хорооноогоор

зочин
зочин
2020-03-27 18:03

За Женко ч яах вэ, тэр хуулийн зөвлөх мөвлөх шүү ухаантай юмнууд нь хуулиа мэддэггүй цүнх баригчдын төлөөлөгчид болж таарлаа шүү.

Зочин
Зочин
2020-03-28 20:32
Reply to  зочин

Зөвлөхүүдийнхээ үгийг сонсдоггүй байх. Уг нь олон зөвлөхтэй ! Зөвлөхийн хэрэг байхгүй бол бүгдийг нь явуулах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2020-03-27 18:49

Дэмжиж байна. Яг нүдээ олсон шийдвэр зарим нэг хэнээтэй нөхдүүд үүнд эсэргүүцээд хэрэггүй байх шүү энэ их цар тахлын үед ийм шийдвэр нүдээ олсон шийдвэр шүү 1 жил хүртэл хойшлуулах хэрэгтэй.

Enebish Jadamba
Enebish Jadamba
2020-03-27 19:00

Зуйтэй. Ялзарсан 76 ямарч шийдвэр гаргаж чадахгуй, идэж уух, ял завшихаас оор мэдэх юм байх биш! Сонгуулийн нэрээр баахан идэж авах гээд тосовийн тодотгол ч хийж чадахгуй Хурэлбаатар чичирээд ухлээ!!!

Зочин
Зочин
2020-03-31 13:29

Goridov oo

Зочин
Зочин
2020-03-28 20:25

Нөхцөл байд�##�д тааруулан сонгууль явуулах БОЛОМЖТОЙ. Толгойгоо л ажиллуулах хэрэгтэй.

зочин
зочин
2020-03-28 22:24

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 6 асууд�##� үнэн жул бнаа. Ямар хүн үүнийг хийв дээ хөөрхийс.

Зочин
Зочин
2020-03-29 06:51

Т�##�цсан хүмүүс иргүү юм бэ
Хэзээ ч бусад улс орон Жэнко гэж ярихгүй Баттулгийг мэдэх ч үгүй
Монгол гэж үлдэх олон юм хийж байгаа шүү.
Бусад нь юу хийсэн юм эхнээсээ Со.д хөөрхий царайлаад сууж байгаа биз дээ.

mdendev
mdendev
2020-03-30 17:58

SHAARDLAGATAI GEJ UZVEL ERONXIILOGCHIIN ERX MEDLIIG YAJ CH TOMRUULJ BOLNO. YASAG UOM ULS ORNII ERX ASHGIIN UUDNEES

emee
emee
2020-03-31 09:04

mongol ulsiin eronhiilogch bol putinees jichee av.

Zochin
Zochin
2020-04-05 19:09

Jenco koronogr blxnuda. 1xuni daranguill mash ayultai

Холбоотой мэдээ

Back to top button