Тойм, анализ

Х.Баттулгатай нэгдэж, ажлын хэсэг байгуулсан нь үнэн ч С.Эрдэнэ мэлзжээ

Ардчилсан намаас нэгдлээ, эвлэлээ, удирдлагаа сонголоо, хуралдлаа гэсэн мессежийг ямар ч хэлбэрээр өгсөн гүрийж үлддэг нь С.Эрдэнэ. “Жинхэнэ АН энд байна. Тийм нэгдэл байхгүй, ийм удирдлагыг сонгоогүй” гэж мэдээлэл бүрийн араас байр сууриа илэрхийлдэг.

Харин сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дарга гэж өөрийгөө тодотгосоор буй С.Эрдэнэ нар нэгдсэн тухай мэдээлэл хөшигний ард яригдаж байгаа. Тэд хоёр талаасаа тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан гэгдсэн.

Үүний дараа С.Эрдэнэ урьдынхаараа лайв хийж, “Би Жэнкотой нийлээгүй, хэзээ ч нийлэхгүй. Худал мэдээлэл” гэж мэдэгдэв. Харин энэ удаад тэр худал ярьжээ. Улмаар өмнө нь ч худал байр суурь илэрхийлж, АН-д үнэнч дүр эсгэдэг байв уу гэсэн логик бий болж байна.

Учир нь, эх сурвалжийн хүрээнд процессыг тодруулахад, Х.Баттулга ба С.Эрдэнэ дундаа ажлын хэсэг байгуулж, эхний уулзалтаа зохион байгуулсан нь батлагдаж байна. Х.Баттулгын талаас: О.Батханд, Т.Батцогт, Д.Нүрзэд нарын таван хүн ажлын хэсэгт багтжээ. Харин С.Эрдэнийн талаас: А.Цэрэнбат, Д.Ганбаяр, Ц.Алтанцэцэг нарыг нэрлэж байгаа юм.

2024 оны сонгууль ойртож байна. Сонгууль дөхөх хэрээр цаг хугацааны хайчинд орж, АН-ын асуудал шийдэгдэнэ гэдэг итгэл үнэмшил, үзэл санаан дээр нэгдэхээсээ илүү бодитой сонсогдоно. 2020 онд АН ялалт байгуулж чадалгүй, С.Эрдэнэ хариуцлага хүлээн тамгаа Ц.Туваанд шилжүүлэн өгснөөс хойш олон үйл явц өрнөсөн.

Харин энэ бүх хугацаанд хамгийн хүчирхгээр оршсон дүр нь Х.Баттулга, С.Эрдэнэ л байв. Х.Баттулга АН-ын даргын сунгааг зохион байгуулж, саналыг гараар тоолуулан дарга болсон. Түүнийг УДШ бүртгээгүй байгаа болохоос намын дарга болох сандал суудлаа өөрийн хүч, хүрээллийн хүрээнд засчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо ҮХНӨ-өөр “арчуулж”, улс төрөөс хэсэг завсарласан Х.Баттулга хамгийн хүч нөлөөтэй дүр хэвээр байгаа. Харин нүүрэн талдаа үргэлжид хатуу байр суурь илэрхийлж, нэгдэл бүрийг эсэргүүцэж байгаа С.Эрдэнэ түүнтэй нэгдчихвэл АН шууд л нэг талдаа гарах юм. Тэдний нэгдэлд О.Баасанхүү, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарын ямар ч залуус саад болж чадахгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 11:52

Энэ Эрдэнэ гэпэг хүн төрөөс минь �######�аасай

Зочин
Зочин
2022-11-03 11:52

iim Erdene, Ganbat shg hunuus tord min bga tsagt hezee ch uls ornii min hogjil uragshilahgvi

Зочин
Зочин
2022-11-03 11:53

Харахаас нүд хорсох юм

Зочин
Зочин
2022-11-03 12:07

chi huntei niilnuu m#ltai niilnuu odoo bol chi nohoitoi niilnuu mongold hamaagui

Зочин
Зочин
2022-11-03 12:08

Заав�##� мууд�##�цаж, т�##�цаж бх ёстой юм шиг пост хийдэг Монгол араншин бхын....(Угаасаа 1 намынхан ш дээ...Нэгдэх нь ч зөв. )

Зочин
Зочин
2022-11-03 12:09

Т�##�цлаа гэж хараана , нэгдлээ гэж нулимна. Тэгээд яах ёстой юм...Морь унасан толгойгүй Монголчууд..

Зочин
Зочин
2022-11-03 12:28

баярцогт хулгайч хэрэггүй шүү

Зочин
Зочин
2022-11-03 19:47

АН д ОДОО УХААЛАГ БАЙВАЛ САЙХАН БОЛОМЖ ГАРЛАА ИРЭХ СОНГУУЛЬД ЭРХ БАРИГЧ НАМЫН ЦАГААН МАХЫГ ГАРГАХ АЛТАН БОЛОМЖИЙГ ТЭНЭГ Л БИШ БОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ.УЧИР НЬ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТА НАР САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ЭРДЭНЭ БАТТУЛГАДАА АСУУДАЛ БАЙГАА ЮМ БИШ.З.ЭНХБОЛД С.БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ СОГТУУ НИНЖА ФОРТУНА ҮҮЛ БАТЗАНДАН ШҮГЭЛ ФЭНГШҮ ГАНБААТАР ЦОДГОР ХҮҮ БААСАНХҮҮ ӨНӨРБАЯР ТУЛГАТ ТУВААН ТА НАР БҮГДЭЭРЭЭ ЭВЛЭРЭЭД НЭГ САЙХАН АРХИДААЧ ХҮҮХЭНДЭЭЧ ТЭГЭЭД БАТТУЛГАА АН н ДАРГААР ДУУ НЭГТЭЙ БАТЛААД СӨРӨГ ДАЙРАЛТАНД ОРООЧ. СӨРӨГ ЦОХИЛТЫХОО ӨМНӨ АРТИЛЛЕРИЙН БЭЛТГЭЛЭЭ БАРИМТТАЙ БОДИТОЙ ХИЙГЭЭД ШОКНООС ГАРААГҮЙ БАЙХАД НЬ УГСРАА ШУУРГАН ГАЛААР ШҮРШИХЭД НААД АХ НАМ ЧИНЬ ТЭСЭХГҮЙ. ТА НАРЫН ЭНЭ ХООРОНДОО АЛАЛЦАЖ БАЙГАА ЭНЭ ТЭНЭГЛЭЛ ЧИНЬ АХ НАМЫН ЧИНЬ ЖИНХЭНЭ ХҮСЧ БАЙСАН ЗҮЙЛ ШҮҮ.БОЛОХГҮЙ БОЛ НАД ДЭЭР ХҮРЭЭД ИР БИ ХАРИН ҮНЭЭ ИХ ТОМ ДУУГАРНА ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button