Я.Буянжаргал: Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгай үүргийн онгоцонд суулгахгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын хэмжээнд 3633 иргэнийг тусгаарлан, ажиглалтад авлаа. Одоогоор 2216 иргэн тусгаарлах байранд байна. Баян-Өлгий аймагт нэг, Дархан-Уул аймагт 34, Баян буурлын амралтад 149 иргэнийг тусгаарласан.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн тэднийг түргэний галт тэргээр авч ирсэн. Төмөр замын орон нутгийн чиглэлд нийт 11 эмч ажиллаад, халууныг нь хэмжин, асуумж авсан. УОК-ийн шийдвэрээр Баянхангай, Баянбайгаль, Батсүмбэрийн амралтад иргэдийг тусгаарлахаар болвол эмч, мэргэжилтнүүд бэлэн бий. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэдэд хэд хэдэн шаардлага тавина.
Монгол иргэд тухайн орондоо коронавирусийн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх ёстой. Ханиалгах, халуурах гэх мэт ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгай үүргийн онгоцонд суулгахгүй. Бүх зорчигчид амны хаалт, бээлийтэй, бусадтай аль болох харьцахгүй байх хэрэгтэй.
ДЭМБ бүх орны Эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийхээр болсон. Эл хурал Монголын цагаар 19.00-21.00 цагийн хооронд болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.