НИЙГЭМ
ЭМЯ: УИХ-ын гишүүн “Коронавируст 300 тэрбум төгрөг зарцуулж байгаа” гэсэн нь ташаа мэдээлэл

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Хурлын үеэр “Өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүн коронавирусийн халдварт 300 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх мэдээлэл цахим хуудсандаа нийтлэсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Тухайн гишүүн ташаа мэдээлэл нийтэлснээ ухаарч, түүнийгээ залруулсан.
Эрүүл мэндийн салбар Засгийн газрын санхүүжилтийг хэрхэн зарцуулж, тоног төхөөрөмж авч буй гэх мэт бүх мэдээллээ нээлттэй мэдээлж байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.