НИЙГЭМ
Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 96 зорчигчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцны хариу сөрөг гарсан.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад хариу нь сөрөг гарлаа. Ямар нэг халдвар илрээгүй. ХӨСҮТ-д гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.