ДЭЛХИЙ
АНУ иргэддээ 1200 ам.доллар олгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирус тархал өндөр байгаа энэ үед иргэдээ 1200 ам.доллар олгох яаралтай хуулийн төслийг баталжээ.
Пүрэв гарагт АНУ-ын эдийн засгийг бэхжүүлэхэд зориулж нэг их наяд ам.долларын тусламжийн аврах багц хэсэг гаргаж, хоёр талт дэмжлэгээр уг хуулийн төслийг баталсан байна.
2018 оны татварын тайлангийнхаа дагуу 75,000-ын орлоготой иргэд 1200 ам.доллар бүтэн авах ба үүнээс их орлоготой иргэд арай багыг авах юм байна. Харин 99,000 ам.доллароос дээш орлоготой иргэд болон 198,000 ам.доллароос дээш орлоготой хосууд чек авахгүй аж.
Түүнчлэн жижиг бизнес эрхлэгчдэд 300 тэрбум долларын зээл олгох бөгөөд үүнд ажил олгогчдод цалингийн зардлыг нөхөх зээлийг оруулсан болно.
ЭХ СУРВАЛЖ: the-sun.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.