УЛС ТӨР

Л.Болд: Би хоёр удаа шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Болдоос коронавирус илэрсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тэрбээр Берлин-Москва, Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 16-нд эх орондоо ирсэн юм.

Л.Болд гишүүн өөрөөс нь халдвар илрээгүй, хоёр ч удаагийн шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана.

Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар байна. Өглөө бүрийн ЭМЯ-ны албан хэвлэлийн бага хурлаасаа мэдээлэл авах хэрэгтэй” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button