ДЭЛХИЙ

“Коронавирус челленж”-ийг террорист үйлдэл тооцох уу

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад эрчимжихийн хэрээр сошиал орчинд “Коронавирус челленж” хүчээ авч эхэлсэн. Уг челленжид нэгдсэн хүмүүс жорлонгийн суултуур, бохир усны хоолой зэрэг вирусийн халдвар тээж байх магадлалтай эд, хэрэгслийн гадаргууг долоодог.

Энэ үйлдэл нь өөртөө халдвар авахаас гадна гэмгүй олон хүнд халдвар тараах эрсдэл бүхий утгагүй үйлдэл, цаашлаад үхэлд ч хүргэх эрсдэлтэй гэдгийг эмч нар сануулж буй.

Тэгвэл АНУ-ын Шударга ёсны яам (Justice Department) уг челленжид нэгдсэн иргэдийг халдвар зориудаар тараах терроризм үйлдсэнд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэж магадгүй гэдгийг Politico сайт мэдээлжээ. Тус албаны ажилтан, “Коронавируст ийм өнгөц хандаж буй хүмүүс АНУ-ын аюулгүй байдалд биологийн зэвсгээр халдаж байгаатай агаар нэг” хэмээн бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button