
Өсвөрийн “Fed Cup” тэмцээн Индонез Улсад зохион байгуулагдаж 2020.02.25-нд өндөрлөсөн. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин нэг дасгалжуулагч амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Гэвч тэмцээн өндөрлөснөөс өнөөдрийг хүртэл манай тамирчид эх орондоо ирж чадахгүй, Индонез улсад 40 хонож байна. Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нар Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтсан боловч, Гадаад харилцааны яамнаас хүүхдүүдийн нэрсийг хассан гэдгийг эцэг эхэд нь дуулгасан байна.
Охид хариуцаж явсан дасгалжуулагчаас өөр харгалзах хүнгүйгээр хүний нутагт гацаад буйд эцэг эх нь санаа нь зовниж, Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга О.Энхтүвшинд хандаж захидал бичсэнийг уламжилж байна.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм үед юун тэмцээнсэг юмб дээ
ЯАГААД ХАСАВ ААН ... ШАЛГАдаг ГАЗАР НЬ ШАЛГАЖ ХҮҮХДҮҮДИИГ АВЧРААЧЭЭ
Гадаад явдлын яам яахаараа харгалзах хүнгүй 3 өсвөр насны охидын нэр хасдаг ? Асран хамгаалагчгүй эгзэгтэй насны 3 хүүхэд өмнөд Азийн оронд түгжигдээд байхад ? Өмнөд азийн орнууд осолтой газар.
Нас нь хэд юм бэ? Насанд хүрсэн үү үгүй юу? Хүрээгүй бол ингэж орхиж болохгүй. Дасгалжуулагч эр юм уу эм юм уу?