УЛС ТӨРЯрилцлага

О.Баасанхүү: Н.Энхбаяр гуайг би “нүв нүцгэн”-ээр нь мэднэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЗААВАЛ АРДЧИЛСАН НАМД БИШ МАН БОЛОН БУСАД ЭВСЛҮҮДЭД НЭГДЭХЭД БЭЛЭН-

-Таныг Ардчилсан намд элсэнэ гэх мэдээлэл жилийн өмнөөс л гарч эхэлсэн. Өнгөрөгч долоо хоногт зарим хэвлэлд “О.Баасанхүү АН-д элсэхээр болжээ” гэдэг мэдээлэл цацагдав. Энэ үнэн үү?

-Би 1994-2011 он хүртэл Ардчилсан намын гишүүн байсан. Дараа нь 2011 оноос МАХН-д элссэн. 2012-2016, 2016-2020 онуудад МАХН-ыг төлөөлөн УИХ-д сууж байна. 2014, 2015 оноос намынхаа шударга бус нөхцөл байдалтай эвлэрч чадаагүй. Авлигын хэргүүд байна. Нүдэнд харагдаж байгаа нь л Шийлэгдамба болохоос биш. Баянсэлэнгэ, Оюунбаатар, Сономпил гээд л нэрс хөвөрнө. Манайхаас арваад хүн шоронд орчихлоо шүү дээ. Тэд шударга бусын хонгилоор яваагүй, үнэхээр хулгай хийчихсэн хүмүүс байхгүй юу. 2016 онд би “Одоо намаа шинэчлээд 2020 оны ялалтын төлөө явъя. Улс орноо цэвэрлэе. Нам тойрсон хулгайч нарыг хөөгөөд Н.Энхбаярыг дарга хэвээр нь байлгаад хурлаа хийе” гэж хэлсэн. Намайг УИХ-д гарснаас хойш намын удирдлагуудаас дэмжлэг үзүүлэхээ байчихсан. Одоо дараагийн сонгууль ойртлоо. Албан бус мэдээллээр  намайг МАХН-аас нэр дэвшүүлэхгүй гэж байгаа юм билээ.

-Шалтгаан нь юу юм бол?

-Чаддаг юм бол өөрсдөө УИХ-д суудал авчихна биз. Төрөөрөө тоглуулах, улс орноо сүйрүүлэх хүсэлтэй байгаа бол хэдэн суудал МАХН-д өг. Миний хувьд улстөрийн шинэ алхам хийхээс өөр аргагүй байдал хүрч байна. Заавал Ардчилсан намд биш, МАН-д ч орж магадгүй. Н.Энхбаяр даргын намаас биш эвслээс нь дэвшиж болох юм билээ. Надад тийм санал ирсэн. Мөн “ШИНЭ”, “Зөв хүн электорат” зэрэг эвслүүдээс хамтарч ажиллах санал ирсэн. Улс төр бол багийн тоглолт. Энэ утгаараа МАН, АН болон бусад эвслүүдийн бодлогыг харж байгаад сонголтоо хийнэ. Миний дэвшүүлсэн арван саналыг гэрээ, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаандаа тусгаж авах уу гэдгийг нь харгалзана. Заавал Ардчилсан намд орно гээд байгаа юм байхгүй. Ямартай ч улс төрийн алхам хийх нь ойлгомжтой.

-УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО БИШ, БОЛОХГҮЙ БОЛ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ӨМГӨӨЛӨГЧ ХИЙЧИХНЭ-

-Таны дэвшүүлээд байгаа саналууд юу билээ?

-НӨАТ-ыг гурван хувь болгох ёстой, ипотекийн зээлийн хүүг бууруулах, авлига албан тушаалын хэрэгт “хөрөнгө хураах” заалтыг оруулах гэх мэт арваад санал бий. Үүнийг би найман жилийн турш ярилаа. Энэ саналуудыг аль нэг эвсэл, нам хүлээж авбал би хамтрахад бэлэн. УИХ-ын гишүүн болох нь миний зорилго биш. Энэ улсад хийж бүтээх нь миний зорилго. УИХ-ын гишүүн болохгүй байсан ч яадаг юм. Тэгвэл Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч хийчихнэ. Араас нь “Женко” Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хүмүүс ороод ирэх байлгүй дээ.  Би өмнө нь Ерөнхийлөгчийн өмгөөлөгч байсан хүн. Өөртөө санаа зовоод байгаа юм огтхон ч алга. Хамгийн аймшигтай нь мэдлэггүй мөртлөө мэдлэгтэй хүмүүсийн өмнөөс ярьдаг хоосон чээжүүд улайраад байгааг нь харахаар ядаж нэгнийх нь өмнөөс ч гэсэн саад хийе гэж боддог.

-Тэгвэл та тун удахгүй намаасаа гарах нь ээ?

-Гарах нь бас их зовлонтой. УИХ-д нэр дэвших, байхаас үл хамааран намдаа байж болох юм билээ. Манай нам одоогоор даргагүй байгаа. “Намын их хурлаа хийж, даргын асуудлаа шийдвэрлэ” гэсэн дээд шүүхийн тогтоол бий. Би эднийг өрөвдөөд байгаа. Олон нийт хар Баярхүү гэдэг юм. Өөрийгөө доктор гээд цоллочихсон нэг нөхөр буруу зүйл яриад яваад байгаа. Харанхуй масст зориулсан ямар ч тооцоо судалгаагүй зүйл ярьдаг. Ийм хүмүүсийн амаар өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг устгах гээд улайраад байгааг харахаар “Гадны гар хөлүүд энэ намыг ашиглаад байгаа юм биш байгаа” гэж бодоход хүрч байна. Энэ намд мөрөөрөө яваа, ариун цагаан мөртэй шударга гишүүд ч бий. Миний мэдэхийн н.Батбаатар гээд залуу байна. “Н.Энхбаяр дарга бид хоёрын асуудал ийм залуучдад гай болчих вий. Уг нь Н.Энхбаяр миний ах шүү дээ. Ахад нэг хүрд эргүүлэх боломж өгөөд зайгаа аваад холддог ч юм уу” гэж бодоод байгаа. Их төвөгтэй. МАХН-ын нийт гишүүдийн 80 хувь нь О.Баасанхүү гэдэг гишүүнийг харж суугаа. “65-ын өөдөөс О.Дашбалбар шиг хувь заяа нь дээр ирчхээд зөв талд нь дуугарч, зөв зүтгээд байгаа энэ залууг намдаа аваад үлдчих юмсан” гэсэн хүн олон байгаа. Ойр тойрны залуучууд, ахмадууд надад хэлдэг. Намаас гарлаа гэхэд нэг л шалтгаанаар гарна. “Энд байгаа хэдэн хүмүүст гай болоод яах вэ” гэх шалтгаанаар л гарна. Тэрнээс биш МАХН надад таалагдаагүйдээ ч биш, АН, МАН гоё байгаадаа ч биш.   

-О.БААСАНХҮҮ ХЭНЭЭС Ч ГУЙЛГА ГУЙДАГГҮЙ, ЯДАРСАН ХҮМҮҮСТ ТУСАЛДАГ, ТРАНШЕЙНИЙ ХҮМҮҮСИЙГ ХООЛЛОДОГ Л ЗАЛУУ БАЙСАН-

-Намынхантайгаа ойлголцоход юу саад болов?

-Нам гэж юу вэ. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн төрийн бус байгууллага. Нэг хүний засаглал, нэг хүний хөрөнгө оруулалт биш. Оюутолгой зэрэг асуудлуудад санал нэгдэхгүй чуулганы ширээ цохиж босч ирсэн цөстэй буриад Ц.Шинэбаяр гэдэг хүн МАХН-ыг байгуулж байсан. Нам байгуулахад жилд 4.2 тэрбум төгрөг шаардагддаг. 2011 оноос эхэлсэн гэхээр хичнээн тэрбум төгрөг зарцуулагдсан байх вэ. Мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй, Ерөнхийлөгч байсан гэдэг утгаараа Н.Энхбаярыг даргаар сонгосон. Энэ хүний 2009 оны бүх алдааг бид уучилсан, тэрний төлөө явсан. Шорон гяндан болсон. Бүгд л “удирдагчаа аваръя” гэдэг сэтгэлээр гүйсэн. Гэтэл чоно борооноор гэгчээр “өөрийнх нь эсрэг дуугарсан болгоныг хөөж, намыг хувьчилж авсан” байдаг юм. Санамсаргүйгээр муухай харсан хүн ч эсрэг үзэлтэн болж хувирч байсан. Энэ хүний талаар би тавхан хувийг л ярьдаг. Би өмгөөлөгч нь байсан хүн. Эмч, хуульч хоёрынхоо өмнө ямар ч хүн “нүцгэн” байдаг юм. Н.Энхбаяр гуайг би нүв нүцгэнээр нь мэднэ. Өмгөөлөгчийн, хуульчийн ёс зүй гэдэг үүднээс л дуугүй явдаг. Миний ах юм даа ч гэж боддог. Намайг улс төрд орж ирэхэд хувь нэмэр оруулсан нь үнэн. Эр хүний жудаг гэж бий. Гэтэл өнөөдөр Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд гай болох гээд явж байгааг нь харахаар тэсэж сууж чаддаггүй юм. Дүү нар нь хүртэл хулгай хийчихлээ, найз нөхөд нь түүнээс зугтаачихлаа. У.Хүрэлсүхээс эхлээд бүгдийг нь л улстөрд хөтөлж оруулж ирсэн. Гэтэл бүгд л зугтчихсан. Харин би зугтаагүй. Чимээгүй харж суусан. Энэ хүн хэзээ нэгэн цагт үхнэ, алга болно. Тэр хүртэл нам нь устчихгүй байгаасай гээд л харж суугаа хүн олон. Оюутолгойн гэрээг Н.Энхбаяр л хийсэн шүү дээ. 2009 оны долдугаар сарын 26-ны УИХ-ын чуулганаар баталсан. Тухайн үед дөнгөж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж үүнд ямар хамаатай юм бэ. Н.Энхбаяр Монголын хаан байсан хүн. Одоо л гэгээрчихсэн дүр эсгэж байгаа болохоос биш. Уг нь манай хүний улстөрийн цаг нь дуусчихсан. Өөрийнхөө дор байгаа хүүхдүүдээр дуртай юмаа яриулж, Монголоор тоглох гээд байгаа нь миний бухимдлыг төрүүлдэг. Хайран миний нам, ээж аавын нам. Би юм хиймээр байна. Юм хиймээр байгаа хүмүүст дандаа гай болж байна. Ардчилсан нам ч ялгаагүй, өвөө нараар дүүрчихлээ. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Ц.Баярцогт нар 30 жил болчихлоо. Насны хувьд өвөө биш. Харин улстөрийн цаг нь дуусчихсан. МАН-д харьцангуй залуучуудын төлөөлөл ороод ирчихлээ. МАН хоёр удаа цус сэлбэчихлээ.

-Улстөрд Н.Энхбаяраар хөтлүүлж орж ирчхээд, одоо өөдөөс нь тэрсэлж дуугардаг гэхчлэн таныг буруутгаж харах хэсэг бий. Та хоёрын муудалцах шалтгаан юу байв?

-Би муудалцаагүй шүү дээ. Ард түмэн айлын хэрүүлийг ойлгохгүй. “О.Баасанхүү хэн байсан юм бэ” гэдэг. О.Баасанхүү хүн л байсан шүү дээ. О.Баасанхүү өмгөөлөгч байсан. Хэнээс ч гуйлга гуйдаггүй, ядарсан хүмүүст тусалдаг, траншейний хүмүүсийг хооллодог л залуу байсан. Нярайн асрамжийн газар зөвлөгөө өгөөд 300 хүүхдийн зүрхний эмчилгээний гэрээ хийгээд явж байсан залуу. Би өөрийгөө сурталчлах албагүй гэж боддог. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийгөө өмгөөлүүлэхээр намайг сонгож байсан. Н.Энхбаяр дарга намайг сонгосонд би баярладаг. Би өөрт нь, гэр бүлд нь, үр хүүхдэд нь ач санана. Оймс гутлыг нь гозолзуулаад авч явахад би өмөөрч байсан. Гэтэл одоо Монгол Улсад гай болох гэж байгааг нь хараад “боль” гэж хэлж болохгүй юу. Буруу юм яриад яваад байгаад нь дургүйлхэж болохгүй юу. Дагаж явсан дүү нарынх нь олонх нь ял сонслоо. Шийлэгдамба, Сономпил яалаа. Баянсэлэнгэ одоо ял сонсоход бэлэн байна. Төрийн банкны Болортуяа гээд эмэгтэй ял авчихлаа. Би хүмүүсийн нэр хүндийг бодоод л дуугүй явдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал угтаа бол манай намын л асуудал шүү дээ.  

-ӨӨРИЙГ НЬ ШОРОНД ХИЙСЭН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗААД, ШОРОНГООС ГАРГАСАН ХҮНИЙГ ШОРОНД ХИЙНЭ ГЭЭД БАЙХ ЮМ-

-Танай намынхан үнэгүй байр өгнө гээд иргэдийг цуглуулж баахан бужигнуулсан. Үүнтэй санал нийлдэг үү?

-Огтхон ч санал нийлэхгүй. Энэ маш буруу. Үнэгүй юм байдаггүй гэдгийг Н.Энхбаяр дарга сайн мэднэ. Төрд ажиллаж байсан хүн ингэж ярьж болохгүй. Энэ хүний эхнэр нь Монголбанктай их ойрхон ажилладаг байсан. Хүү Э.Батшугар нь дэд Ерөнхийлөгч байсан. Банкны систем гэж юу вэ гэдгийг уг нь тэд сайн мэдэж байгаа. Ард түмэнд худал хэлж, хуурч байгаа л болохоос. Н.Энхбаяр гуай 1996 онд улс төрд орж ирээд 2016 он хүртэл байсан. 20 жил болчхож. Ц.Нямдорж 30 жил, Ө.Энхтүвшин 30 жил, Ц.Элбэгдорж 30 боллоо. Одоо энэ хүмүүс зайлаад залууст зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Анагаахын, боловсролын, хуулийн, улс төрийн салбараас өвөө, эмээ нар явдаггүй. Гавьяа байгуулсан бол гавьяаныхаа амралтанд гарах хэрэгтэй шүү дээ. Хөгшин хүн муухай гээд байгаа юм биш. Салбартаа үр дүн гаргаагүй бол, гаргаад дуусчихсан бол дараагийн үедээ халаагаа өгөөч ээ л гэсэн юм. Үр ач нараа хараад сууж байх хэрэгтэй шүү дээ, одоо.

-Сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг таныг Н.Энхбаярт зориулж оруулж ирсэн гэж хэвлэлээр баахан шуугьсан даа?

-65 дотор О.Баасанхүү ганцаараа юу хийж чадах юм бэ. Тэр заалт нь Байнгын хорооны хуралдаанд хүчингүй болсон. Чуулганаар хэлэлцэхэд нь би ороогүй шүү дээ. Сайн дураараа чуулган тасалсан. Үүнд О.Баасанхүү ямар хамаатай юм бэ. “Ганц дээлт барилдаанч, ганц морь уралдаанч” гэдэг үг вий. Н.Энхбаяр ганц гишүүнтэй улс төрч. Ганц гишүүнээ шоронд хийе гэж орилоод л, АТГ-т өгөөд л, ТВ9 телевизээрээ балбаад л. Ингэх ямар хэрэгтэй юм бэ. Өөрийг нь шоронд хийсэн хүн рүү бичиг бариад явж байгааг нь хараад өмнөөс нь огиудас хүрч байгаа байхгүй юу. “Ө.Энхтүвшингийн өрөөнд орлоо ч гэх шиг, У.Хүрэлсүхээс гуйлаа ч гэх шиг, Х.Баттулгатай уулзлаа ч гэх шиг” болих хэрэгтэй. Өөрийг нь шоронд хийсэн хүмүүстэй уулзаад, шоронгоос гаргасан хүнтэйгээ тэмцээд шоронд хийнэ гээд байх юм. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдэг үгийг ойлгодоггүй байлаа. Одоо л харин ойлгож байна. Намайг Эрдэнэтээс гараад ирсэн чинь л надад гомдчихсон. Би өөрийнхөө ах дүү нарыг шоронд хийх гэж явдаггүй. Гэтэл өөрийнхөө дүү байсан хүнийг шоронд хийнэ гээд улайраад байх юм.

Би харин эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг дуугарч явсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь шоронд хийх ёстой гэж тэмцсэн, М.Энхсайханыг сайд байхад нь “Тавантолгойн хулгайч чи зайлаарай” гэж хэлж байсан. Б.Хурцыг ТЕГ-ын дарга байхад нь “АТГ-ын хонгилын эзэн чи шоронд орно доо” гээд л хэлж байсан. Эрх мэдэлгүй болсных нь дараа Ж.Батзандан шиг попроод “энийг шоронд хий” гэж мянга орилоод яах юм бэ. Эдгээр хүмүүс нэгэнт эрх мэдэлгүй болчихсон бол хуулийн байгууллага нь шийднэ биз. Монгол эр хүний жудаг надад бий. Женко Х.Баттулга, С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нарт эр хүний жудаг бий. Манайхны хэлдгээр “мужик” чанарыг нь би үнэлдэг. Тийм “мужик” байхыг би хүсдэг. Тэрнээс биш араас нь хутга шаах хүн би биш. Ил байлдаж, үгээ ил хэлдэг. Би Ц.Нямдорж гэдэг хувь хүнтэй тэмцээгүй. Харин 20 жил хуулийн салбарыг толгойлсон, энэ салбарыг юу ч биш болгосон хувалзтай тэмцдэг. Хуулийн салбарт хамгийн их гай авчирсан хүн бол, Ц.Нямдорж. Тусгаар тогтнолд ч хамгийн их гай авчирсан. Монголд өнөөдөр хулгайч биш худалч хүн хамгийн их гай тарьж байгаа. Энэ бол хамгийн аюултай.

-БАНКУУД НЭГ ЖИЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ТЭГЛЭЭД “ТЭГ” АШИГТАЙ БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ-

-“Зээлийн хүү царцаах” асуудлаар хоёрдугаар сард санал гаргаж төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байсан. Саяхнаас харин зээл болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулах шийдвэр гарчихлаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би ухаантайдаа биш, дэлхий нийт хэцүүдсэн. Япон, Солонгос, Хонгконг, АНУ, Европ яав гэдгийг л ухаарсан. Манай банкууд тав зургаахан хүнээс хамааралтай болчхоод байгаа учир энэ системд цаг алдаж ороод байна. Би “зээл төлөлтийг гурван сараар хойшлуулчих, хүүг нь тэглэчих” гэж санал гаргасан юм. Нэг банк жилдээ 200 тэрбум төгрөгийн ашиг олдог. Таван жил нэг их наяд төгрөгтэй болчхож. Энэ жил хүүгээ тэглээд “тэг” ашигтай байж яагаад болохгүй гэж. Өнөөдөр ядуурал нэмэгдсээр байна. Өлсгөлөн хүн гэдэс цадахыг л болохоос биш хэн нь ухаантай, хэн нь үнэн яриад байгаа нь огтоос хамаагүй шүү дээ. Тиймээс МАН өлсөж байгаа хүнийг цатгах байдлаар л асуудалд хандаж байна. Улсаараа тоглоод байна. Өлсөж байгаа хүнд талх өгчихвөл чи “сайн хүн” л болно биз дээ. Өлсөж байгаа хүнийг бага багаар хооллодог юм. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн 95 хувь нь байранд орохыг хүсдэг. Би хорин жил гэр хороололд амьдарсныхаа хувьд сайн мэднэ. Гэр хороолол сайхан биш. Нойл нь ямар билээ, орчин нь ямар хэцүү билээ. Үүнд тааруулсан зөв бодлого гаргах ёстой болохоос биш, төр шууд байшин барьж өгнө гэж байдаггүй л байхгүй юу.

-Засгийн газраас гаргасан эдийн засгаа дэмжих долоон шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү?

-2024 онд Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг зүйл яригдах гээд байна. Цэрэг арми орж ирээд эзэлчихдэг үе өнгөрсөн. “Та зээл авсан тул өрөө төл. Төлөхгүй бол газрыг нь чинь үнэлээд авчихъя” л гэнэ. НҮБ-ийн тогтоол гарлаа л бол бид дуусаа. Өнөөдөр бид зээлээс зээлийн хооронд аргацаасан шийдвэр гаргамааргүй байгаа юм. 13-14 банк манайд дэндүү ихэдсэн тоо. 4-5 банктай байя. Тэгвэл мөнгөний илүүдэл гарна. Хүн бүр банк байгуулаад байж болохгүй. Банкуудад өөрийн хөрөнгө, эрсдэлийн сан, дүрмийн сан гэж гурван зүйл бий. Үүнийг мөнгөжүүл гээд байгаа.

-“ЧУУЛГАНЫ ИРЦЭЭ БҮРДҮҮЛ, ХҮНИЙ ӨМНӨӨС КНОП ДАРАХАА БОЛЬ” ГЭЖ БИ ӨЧНӨӨН ХАШХИРСАН. ҮХТЭЛ НЬ ТАШУУРДСАН.

-“Зээлийн хүү царцаах” таны саналд төрийн гурван өндөрлөг ямар хариу өгч байв?

-Г.Занданшатар даргатай хэд хэдэн удаа уулзсан. Энэ уулзалтын дагуу холбогдох албаныхантай уулзаад янз бүрийн гарцууд яригдаад л байсан. Зээлийн хүүг хойшлууллаа, мөнгөн шилжүүлгийн шимтгэлийг 20 хувиар буурууллаа гээд л үр дүнгүүд гарч эхэлсэн. Би ташуурыг нь өгөх үүрэгтэй болохоос, шийдвэр гаргадаг хүн биш. Тэд өөрсдөдөө таалагдах саналыг авдаг, таалагдахгүй бол авдаггүй. Би “УИХ-ын чуулганы ирцээ бүрдүүл, хүний өмнөөс кноп дарахаа боль” гэж өчнөөн хашхирсан. Үхтэл нь ташуурдсан. Эцэст нь хурууны хээ даруулдаг болж ахиц гарлаа. Арван мянган цагийн таслалттай байсан парламент, мянган цагийн таслалттай болж буурсан. Таслалт арав дахин багассан. Өөрөөрөө бахархаж байна. УИХ-ын гишүүн шийдвэрт нөлөөлөх, хууль санаачлах, ажлын хэсэгт орох, олон улсын харилцаанд үүрэг гүйцэтгэх ёстой. Иргэдийг төлөөлж УИХ-д орж ирсэн бол иргэдтэй уулздаг, үгийг нь сонсдог байх хэрэгтэй. Иргэдийн үгээр чуулганд асуулт тавих ёстой.   

-Гишүүд ажлаа дүгнэх, тайлагнах цаг болчхож. Өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо та юу хийв?

-Ганцаараа гэхэд чамгүй ажил амжууллаа. Өөрөөрөө бахархаж байгаа шүү. Би өнгөрсөн дөрвөн жилийн хоёр тайлан гаргаж байгаа. УИХ-ын гишүүний хувьд юу хийсэн бэ, Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд юу хийсэн бэ гэж тайлагнана. Эрдэнэтэд юу ч хийгээгүй бол Эрдэнэтийн иргэд намайг дахиж битгий сонгоосой. Юу ч хийгээгүй, юу ч хийдэггүй мөртөө маш гоё ярьдаг хүмүүс УИХ-д битгий сонгогдоосой гэж хүсэж байна.  

-Хуульч хүний тань хувьд асууя. Тавдугаар сарын 25-наас өмнө “Одоогийн Засгийн газар огцорч, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, шинэ бүтцээ өргөн барих ёстой” гэсэн байр суурийг зарим хуульчид илэрхийлсэн. Зарим нь үгүйсгэж байгаа. Та ямар бодолтой байна вэ?

-100 хувь хуулиараа ярих юм бол Засгийн газар огцрох ёстой. Энэ 65 хүссэнээрээ яриад хүссэнээрээ ажиллаж байгаа шүү дээ.

Сүүлийн үед О.Дашбалбар гуай яагаад нас барсан тухай бодлоо л доо. Элэгний өвчнөөр нас барсан байдаг юм билээ. Элэгний өвчин чинь стрессээс үүдэлтэй. 72 хүний эсрэг ганцаараа явна гэдэг аймшигтай. Үнэхээр ганцаардсан. Дээр нь яруу найрагч хүн бусдаас өөр сэтгэлгээтэй. Маш их харизмтай. Тэгээд тэсэлгүй бурхны оронд явж дээ гэдгийг би 65-ийн эсрэг явж байхдаа л ойлгож байна. Тэр хүнд ямар хэцүү байсан бэ гэдгийг ойлгож байна. 65 хүний эсрэг явна гэдэг 65 мянган хүний эсрэг явж байгаатай адил. Нэг гишүүний ард мянган дэмжигч бий.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар

Сайхан ярилцлага болж ээ. Зарчимтай мундаг улс төрч шүү!

Зочин
Зочин

энэ Баасанхүү чинь эрүүл хүн үү? нэг яриан дотроо хэд хувираад.

Abbo
Abbo
Reply to  Зочин

eruul sh dee . Ta yu meddeg yum.

Иргэн
Иргэн

Улс төр өөрөө ямар их бохир заваан байдаг юм бэ гэдгийг энэ хүний амнаас сонсож мэдлээ. Улс төрдөө хүн нь эргээд бохирдчихсон байдаг юм байна.

zochin
zochin

Avilga notlogdvol hurungu huraah,erguulen tatah asuudal deer huchteihen ajillaarai.Amjilt

Зочин
Зочин

8 jil zvgeer yrlaa shdee odoo boli er hvnd neg janjin shugam bdag da

Зочин
Зочин

Энэ булайг ямарч нам, эсвэл авахгуй ээ, тороо �######�ж Эбигээ омгоолж, хэдэн тогрог эй бол.

Сонгогч
Сонгогч

Хавар болж байгаагийн шинж дээ энэ О.Баасанхүүгийн ааш авир Ертөнцийн эзэн нь ч ингэж ярь гээд байгаа ч юм бил үү хэн мэдлээ

Зочин
Зочин

Монголын олон түмэн дотор олонд танигдсан.танигдаагүй монголоо гэсэн сэтгэл.зүрхтэй олон олон аавын хүү.ээжийн охид байгаа.тэд ний үгийг л сонсмоор байна.

хачин хүмүүс
хачин хүмүүс

энэ хүнд ишиг эврээ ургахаар эхийнгээ мөргөдөг гэсэн үг яг таарна, ийм тууштай бус хүнийг сонгох хэрэггүй

иргэн
иргэн

ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэж.намын дарга болох гэж үзээ биздээ.нам нам хэссэн �########� байна шдээ.энхбаяр даргыг ву ч гэж харлуулсан ард түмэн цаанаа хайрладгын миний хүү.ай жаахан нүнжигтэй бай нэг л хуншгүй нөхөр

demjigch zochin
demjigch zochin
Reply to  иргэн

irgen ta hund zuw ug helj bichihguigees harahad bolowsrol muutai yos zuigui amitan gedeg ni haragdaj bn. Ta gishuunii haana ch hurehgui yum bn.

Zochin
Zochin

Shalig hvvhen uutuu ih tsewerch shig ih medegchiin dvrd toglogch sharwaach ah zahaa medehgvi urwaach hvnii araas hutga shaanaa

Demjigch zochin
Demjigch zochin
Reply to  Zochin

ug helee medehgui bol end bitgii tenegteerei.

Зочин
Зочин

ih muuhai uudgvi hvn yum daa

Зочин
Зочин

ОДОО ЭЛБЭГЭЭ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ ЭД ЧИНЬ ЗАЛУУ Ш ДЭЭ. 60-Ч ХҮРЭЭГҮЙ УЛС.ЕР НЬ БАЦААНУУДЫГ ТӨРД СОНГОХДОО НАС ТОГТООМООР ЮМ.ЕРӨНХИЙЛЭГЧ ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛ 70-ААС ДЭЭШ НАСТАЙ ХАТ СУУСАН ХҮНИЙГ СОНГОМООР ЮМ.

ЗОЧИН
ЗОЧИН

УЛСТӨРИЙН НАМЫГ ХАТУУ ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ !!!

Зочин
Зочин

Zuw lduu saihan yriltslaga bolj enhbayr bol ugaasaa neg heseg haan shig l bsan hvmvvs martdag yum shig bna awilgaliin zagalmailsan etseg bsan shvvdee bas het ih uls turd bugshij uddag tahisan burhad shig amitdiig z##luulmaar bna 30n jil bol

Зочин
Зочин
Reply to  Зочин

30n jil Bolloo odoo tetgewert garah heregtei busad turiin alban haagchdiin mun adilaar

Ungas
Ungas

Chi uvurt ni untaj baisan bizdee tegeed oimsiig ni shuusnaa yriad baigaa muu cham shig segiinhajuud naad hun chin ene ulsiin udirdagch baisan yum baasaa

Demjigch zochin
Demjigch zochin

baasankhuu gishuunii yarij bgaa unen zuil sh dee. gol ni namdaa shinechlel hiij egneegee zaluu bolowson huchneer telii l gsen uuniig demjsen gishuud demjigchee muulsan huusen tasalsan ene bugd ni ene namiin aldaa bsan. Hot Huduugui huusun.

айж байна сэжиглэж байна
айж байна сэжиглэж байна

Сэжиг хүрмээр муухай хүн, хүн ч гэж дээ бузар адгуус

Зочин
Зочин

Za za er ni tegeed ichih bulchirhaigui hudal yrhiig urlag boltol ezemshisen huuduutai hulgaichuud l ene ih hurald baidiin bna bid oilgohgui gants ugniihene tuluu l songood haydiin bna huvi hun namiin mun chanariig oilgohgui nudee anial sanl

Зочин
Зочин

Баастай хүүг нусан таглаа байхад Энхбаяр том гял�##�заж явсан даа

Зочинкк
Зочинкк

юун Элбэгдорж тэр чинь шоронд орношдээ хулгайч чи авилга авчээ энхбаярбг яагаад нүцгэнээр нь харсын билгийн дарамтшд

Эрдэнэ
Эрдэнэ

Эрдэнэтээс �######�

Зочин
Зочин

Уншаад дуусгачихийг бодохд үнэн үгтэй эргэцүүлэх дүгнэлттэй ярилцлага бна Баасанхүү УИХ д байхад гай болохгүй хүн шүү Ер нь их догь эр шүү дээ

Зочин
Зочин

Ярих шүүмжлэх нь зөв Асууд�##� байгаад улс оронд хор хохирол учруулах шийдвэр булхай хийсэн хүмүүсийг маш хурдан шүүж шийдээд очих ёстой газарт нь явуулах ёстой Яриад л бдаг хичнээн жилээр хэлцээд л бдаг Адаг сүүлд нь ямарч хариуцлага �##�га

Зочин
Зочин

Их ярьж удаан шийдсэнээрээ бол улс орон маань олигархиудаас �##�ь эрт ангижирч жинхэнэ төрийн хар хүмүүс нь үлдэж зөв замаар улсаа хөгжүүлэх цаг боллоо Нам гэдэг нэртэй асуудлыг нам дарагч мафи бүлэглэлд �##�уулж сөхөрч бна

Зочин
Зочин

Энэ үндсэн хуульдаа ганцхан үг оруулчих ад бүх асууд�##� шийдэгдэнэ дээ Төрийн эсрэг бодлого гаргасан төрийн мөнгө хулгайлсан хүнд өгөх ёстой ял нь энгийн адил хэргээс 5 дахин өндөр бна гээд л зааёих Хүн насаараа шоронд байхыг хүсэх үү

Зочин
Зочин

Хөгжилтэй оронд Иргэн баян бол улс баян гэсэн лоозон хэрэгждэг Монголд дарга баян бол улс баян бна Иргэд ядуу байж боловсрол нимгэн байх нь Худлаа ярьдаг хулгайч удамтай хүмүүсийг төрд оруулж идшийг нь бэлдэх өгөөш болоод бна

зочин
зочин

баас

уншигч
уншигч

Сайхан ярилцлага өгчээ. Энхбаяр ч хүн муутай шун�##�тай хүн гэдэг нь мэдэгддэг л дээ. Чи монголын төрд хэрэгтэй хүн шүү . Энэ олон шун�##�тнуудын эсрэг зоригтой дуугардаг чамд баярлаж үнэлж байдаг шүү. Чамд амжилт хүсэе.

Зочинкк
Зочинкк

Энхбаярыг нүцгэнээр нь мэнднэ хардаг гэхээр ЭРОС дуракуу үгүй юу ЦЭНХЭР үү

Зочин
Зочин

Ард түмнээ харанхуй масс гэж боддог хүн юм байна.

БАТ & БАТ
БАТ & БАТ
Reply to  Зочин

ХАРИН ТИЙМ ЭЭ ! ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА ЯРЬЧИХЛАА БААСАА ! БИ ГЭЭР БИТГИЙ ӨВЧЛӨӨРЭЙ !

Холбоотой мэдээ

Back to top button