НИЙГЭМ

ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хүсэлт гаргасан ч авч чадахгүй байсан ЗӨРЧИЛ дахин гарахгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хүсэлт гаргасан хүүхэд бүрд  хүүхдийн 20 мянган төгрөгийг тогтмол олгох шийдвэрийг гаргасан. Одоогоор  нийт хүүхдийн 80 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байгаа аж.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс олгож эхлэх чиглэлийг Засгийн газрын тэргүүн салбарын сайдад нь өгсөн юм. Ингэснээр хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа иргэд хүсэлт гаргаснаар сар бүр 20 мянган төгрөг авах боломж бүрдэв.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой эсэх талаарХөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодруулахад “Монгол Улсын хүүхдийн тоо 1.1 сая орчимд хэлбэлздэг. Үүнээс одоогийн байдлаар 80 хувь хүүхдийн мөнгө авч байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгөө хүсэлт гаргаад авч болох хууль эрхзүйн орчин нээлттэй болсон ч зарим эцэг эхчүүд тодорхой шалтгааны улмаас авч чадахгүйд хүрээд байсан юм.

Засгийн газраас албан ёсоор хүсэлт гаргасан л бол хүүхдийн мөнгө олгох чиглэл өгчихөөр ийм төрлийн хүндрэл байхгүй болно гэсэн үг. Хүүхдийн мөнгийг олговол зохих хүүхдийн 10 орчим хувь нь авдаггүй. Тэгэхээр одоо 10 орчим хувийн хүүхэд л нэмэгдэнэ гэсэн үг.  Яамнаас Сангийн яамтай зөвшилцөж байгаад, сайдын багцаас олгох байдлаар санхүүжилтийг шийднэ” гэсэн тайлбар өглөө.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгө олгохоор гэрээний үүрэг хүлээсэн байдаг. Уг асуудал олон нийтийн шүүмжлэлийг ихээр хүлээдэг учир Засгийн газар хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох чиглэлд хэлцэл хийсээр ирсэн билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button