НИЙГЭМ

АМГТГ: АИ 92 шатахууны үнэ нийслэлийн хэмжээнд 300 төгрөгөөр буусан

Өнөөдөр /2020.04.15/ АМГТГ (Ашигт малтмал, газрын тосны газар)-аас АИ 92, А 80, дизель түлшний үнэ буурч буйтай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн тухайд олон улсын нэр бүхий биржүүд дээр түүхий газрын тос тонн тутамдаа 177-245 ам.долларын хооронд хэлбэлзжээ. Дэлхийн хэмжээнд гарын тосны үнэ буурч буйтай нийцүүлж, дотооддоо шатахууны үнийг тодорхой дүнгээр бууруулсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод,

  • АИ 92 бензин – 300 төгрөг
  • А 80 бензин – 270 төгрөг
  • Дизель түлш – 190 төгрөгөөр тус тус буурсан.

Харин орон нутгуудаар ойролцоо дүнгээр буурч эхэлсэн, удахгүй нийтээр нь жигд бууруулна гэж мэдэгдлээ.

Үнийг бууралтыг шатахуун түгээх станцуудаар харьцуулж үзүүлбэл,

  • "Сод Монгол” ХХК , "Магнай Трейд”, "Петровис” ХХК-ийн А-80 автобензин 270-310 төгрөг,
  • "Шунхлай групп” ХХК, "Сод Монгол” ХХК, "Магнай Трейд”, "Петровис” ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөг, Аи-95 автобензин 180 төгрөг,дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурчээ.

Харин газрын тосны нөөцийн тухайд, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар,

  • А-80 автобензин 86
  • Аи-92 автобензин 31
  • дизелийн түлш 36
  • ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button