Д.Ганцэцэг: Тусгаарлалтын үеийн дүрмийг зөрчвөл нэг жил хүртэлх хорих ял онооно

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй тусгаарлалтад буй иргэдийн талаар ярилцлаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТАД 1185 ИРГЭН БАЙНА
-Гэрийн ажиглалтад одоогийн байдлаар хэдэн хүн байгаа тухай ярилцлагаа эхэлье?
-Нийслэлийн хэмжээнд УОК-оос хяналтад авах шаардлагатай гэж үзсэн 2605 хүн байгаа. Үүнээс 556 хүн нь хэдийн хяналтад орсон бол 1185 нь хянагдаж байна. Одоогоор 537 хүний тусгаарлагдах хугацаа нь дуусаад хяналтаас гарсан. Гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийг дүүрэг өрхийн 134 эрүүл мэндийн төвүүд хянаж, тандалтын ажил хийж байна.
-Тусгаарлалтад орох шаардлагатай хүмүүсийн мэдээллийг хаанаас авдаг вэ?
-Тусгаарлалтад орох шаардлагатай хүмүүсийн мэдээллийг нэгдсэн журмаар УОК-оос авдаг. УОК тусгаарлалтад орох шаардлагатай хүмүүсийн мэдээллийг нэгдсэн журмаар Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн штабууд руу өгч байгаа. Бид ирүүлсэн мэдээллийг дүүргийн төвүүдэд өгч, харин дүүргийн эрүүл мэндийн төвүүд нь цаашаа өрхийн эрүүл мэндийн төвүүд рүү өгөх журмаар холбоотой ажилладаг. Дор бүрд нь "viber” -аар харилцаж, өдөр өдрийн мэдээллийг нэгтгэдэг.
- Тусгаарлагдаж буй хүмүүсийн тухай иргэд тэр бүр мэддэггүй. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдоос гадна ямар хүмүүсийг тусгаарлалтад авч байгаа вэ. Ямар нэг шинж тэмдэг дээр тулгуурладаг уу?
-Ер нь голчлон тусгай үүргийн онгоцоор ирээд 21 хүртэлх хоногоор тусгаарлагдсан хүмүүсийг үргэлжлүүлэн гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарласны дараа хоригийг нь цуцалж байгаа. Харин ковид-19 вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг гэрт нь ахин 28 хоног тусгаарлаж байна. Түүнээс гадна илэрсэн тохиолдлуудтай хавьтсан байж болзошгүй иргэдэд тандалт судалгаа хийсний дараа болзошгүй эрсдэлээс сэргийлж, гэрийн хорионд 14 хүртэлх хоногоор тусгаарлаж байна. Учир нь ковид-19 вирусийн халдвар шинж тэмдэггүй илэрлээ хэмээх мэдээллийг ДЭМБ-аас өгч байгаа. Тиймээс бид үүнд илүү анхаарч, сэрэмжтэй байх нь чухал. Хэрэв манай улсад ковид-19 тархвал нөхцөл байдал хүндэрч, хяналтаас гарах өндөр эрсдэлтэйг хүн бүр мэдэж байгаа байх.
ТУСГААРЛАЛТЫГ ЗӨРЧВӨЛ НЭГ ЖИЛ ХҮРТЭЛХ ЯЛ АВНА
-Болзошгүй эрсдэлтэй иргэнийг тандах үүднээс гэрт нь тусгаарлаж байгаа гэлээ. Тэгэхээр тухайн иргэний гэр бүлийн гишүүд ч мөн тусгаарлагддаг гэж ойлгож болох уу?
-Хэдий бид эрсдэлээс сэргийлж тусгаарлагдсан иргэдээ гарсных нь дараа гэрт нь тусгаарлаж байгаа ч энэ нь тухайн иргэн ковид-19 вирусийн халдвартай гэсэн үг биш шүү дээ. Тиймээс бид тусгаарлалтад орж буй иргэдтэй нэг ёсны гэрээ байгуулсны дараа гэрт нь тусгаарладаг. Үүнд юу гэж тусгасан байдаг вэ гэхээр:
- Гэртээ тусгаарлагдаж буй иргэд 14 хоног гадагш гарахгүй байх
- Мөн гэр бүлийн гишүүдтэй зайнаас харилцах
- Гэртээ зочид урихгүй байх
- Нэг ширээнд, нэг тавагнаас хамт хооллохгүй байх
- Аяга таваг, халбага сэрээг тусдаа хэрэглэх, өөр аяга тавагтай нийлүүлэхгүй байх
- Ганцаараа тусдаа унтах гэх мэт зааварчилгааг өгдөг. Мөн тусгаарлагдах үеийн дүрмийг зөрчвөл нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хорих ялтай байдгийг ч мөн сануулж, гэрээ байгуулдаг.
-Гэрээрээ тусгаарлагдаж буй иргэд гэрээн дээр тусгасан заалтуудыг хэр биелүүлж байна вэ, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байна уу?
-Мэдээж саар дотор сайн зүйлүүд олон ажиглагдаж байна. Эрүүл мэндийн ажилчдын тавьсан шаардлагыг сайн биелүүлж, хариуцлагатайгаар тусгаарлах хугацаагаа өнгөрүүлж байгаа хүмүүс бий. Эсрэгээрээ тусгаарлах хугацааны дүрэм журмыг сахилгүй гэртээ зочин цуглуулж архидан согтуурах, цаашлаад буруу утасны дугаар хаяг бүртгүүлэх, шаардлага тавьсан эрүүл мэндийн ажилтныг доромжлох, тусгаарлалтаас гарч гадуур зугаалах хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Үүнээс болж тусгаарлагдах байрнаас гараад, гэртээ тусгаарлагдаж байсан 13 хүнийг олж чадахгүй, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Яахав үүнээс ганц нэгээрээ эргэн холбогдох л байх. Үүнийг бол бид зориудаар зугтсан гэж үзэж байна. Тэдэнтэй эргээд холбогдоход бидэнд тэгэж хэлээгүй, мэдээгүй гэхчлэн хариуцлагаас зугтаж, мэлзэж эхэлдэг. Гэтэл эргээд тухайн иргэнтэй байгуулсан гэрээг үзэхээр уншиж танилцаад гарын үсгээ зурчихсан байдаг байхгүй юу. Уг нь улс орон аюулд орсон энэ үед иргэн бүр улсынхаа болон хайртай дотнын хүмүүсийнхээ төлөө үүргээ ухамсарлаж, наад захын зүйлсийг бусдаар шаардуулж, хэл ам хийх шаардлагагүй гэж бодож байна.
-Ямар хүмүүс ихэвчлэн тусгаарлагдах үеийн дүрэм журмыг зөрчиж байгаа нь ажиглагдсан бэ?
-Миний анзаарснаар 30-60 хүртэлх насны иргэд ихэвчлэн зөрчил гаргаж байгаа нь ажиглагдсан. Гэвч тусгаарлагдах байранд бүхий л насны хүмүүс байрлаж байгаа. Яг тийм, ийм гээд хэлэхэд хэцүү. Иргэд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг соёлтой мундаг гэж бодож байгаа. Бодит байдал дээр тэдний зарим нь дэндүү хэнэггүй, бүдүүлэг байгаа. Эмч мэргэжилтний хэлсэн наад захын шаардлагыг биелүүлэхгүй, тэднийг доромжилж байна. Тэгэхээр гадаадаас ирсэн иргэд бодож байгаа шиг соёлжсон, мундаг хүмүүс биш.
ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДАЖ БУЙ ИРГЭД, ХҮМҮҮС ЦУГЛУУЛЖ, АРХИДАН СОГТУУРСАН

-Эрүүл мэндийн яамны мэдээллээр уржигдар шинээр 13 иргэнээс коронавирус илэрч, халдвар авагсдын тоо 30 болсон тухай зарласан. Тус мэдээлэл цацагдсанаас хойш иргэд багагүй айдаст автаад байна. Эрүүл мэндийн байгууллагаас юун дээр түлхүү анхаарч ажиллаж байна вэ?
-Ковид-19 вирусийн халдвар бусад орнуудад тархаж эхлэхэд иргэд монголчууд тэнгэр заяатай, дархлаа сайтай учраас вирус авахгүй байна гэхчлэн ярьцгааж байсан. Гэвч Монгол улсад анхны тохиолдол илрэхэд хэрхэн хүлээн авч, сандарцгаасныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөтэйгүүр иргэд илүү хариуцлагатай байхын тулд багахан айдастай байх хэрэгтэй юм шиг. Амны хаалт зүүж байна гээд эрүүн дээрээ тохчихсон явж байх жишээтэй. Улс маань цаг алдалгүй арга хэмжээ авсан учраас л бид өнөөдөр вирусийн халдварыг тодорхой хэмжээгээр барьж чадсан.
Тэгэхээр бид тийм сүрхий дархлаатай, тэнгэр заяатайдаа бол биш шүү. Иймээс ер тайвширч болохгүй. Бид одоо ч өндөр эрсдэлд байгаа. Хэрэв вирус дотоодод нэгэнт гараад ирвэл гэрээр тусгаарлахаас өөр арга байхгүй. Эрүүл мэндийн байгууллагууд анх вирусийн халдвар дэгдсэнээс өнөөдрийг хүртэл 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тэдний хүч хөдөлмөрийг бүү баллаасай л гэж хүсэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Effets Secondaires Viagra 100
Viagra E Cialis Levitra
Keflex Effects Urination
Priligy From Gp
Propecia Oily Skin
Zithromax For Kidney Infection
Cialis 5 Mg Opinioni
Amoxil 500mg Days
Kamagra Oral Jelly Gefahrlich
Propecia Posologia
Levitra 10 Mg Prospecto