Сошиал трэндУЛС ТӨР
Нутагтаа 400 сая жуулчин хүлээж авна гэж Л.Оюун-Эрдэнэ андуурч хэлсэн үү
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь тойрог болох Хэнтий аймгийн Чингис хотоос Дадал сумыг холбосон 200 км зам тавиулж, гүүр бариулж эхэлжээ. Эл бүтээн байгуулалтын ажлын талаар МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө “Энд 400 сая жуулчин хүлээх авах боломж бүрдэнэ” гэж ярьсан нь олны анхаарлыг ихэд татав.
Л.Оюун-Эрдэнэ андуурсан уу. Эсвэл үнэхээр тойрогтоо 400 сая жуулчин хүлээж авах нөхцөл бүрдсэн гэж тооцож явна уу.
Сонгууль хаяанд ирсэн өнөө цагт сонгогчдынхоо “хайр”-ыг татахын тулд гишүүд, нэр дэвшихээр горилж буй эрхмүүд юу гэж хэлж, ямар ч амлалт өгөхөөс сийхгүй байгаа өнөө цагт Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлсэн нь олны анхаарлыг эрхгүй татав.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өдөрт 1 095 890 хүн авч хоол унаа гэрээр хангаж чадах уу? ийм байж яаж төрийн өмнө хуцаж байдаг байнаа? хар тамхи татаад байдаг юм уу?