Нийгмийн

Б.Билэгт генералын хүү Б.Энхмөнх Туркэд хар тамхины хэрэгт холбогдсон уу

Одоогоос хагас сарын өмнө Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий Консулын Газрын дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ.

Тодруулбал, Турк улсын прокурорын газраас Станбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах зөвшөөрөл хүссэн бичиг Гадаад харилцааны яаманд ирүүлсэн байдаг.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ирүүлсэн тухайн бичигт, Туркийн Прокурорын газар Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нарт Эрүүгийн 2019/94915 тоот хэрэг нээж, тэднийг Туркийн хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг гэмт хэргийн бүлэглэлд гишүүнээр элсэж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж, худалдсан хэрэгт буруутгаж байгаагаа тов тодорхой дурдсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн Туркийн Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд 188.3 ба 220.2 зүйлээр ял төлөвлөсөн тухайгаа ч захидалдаа дурдсан байна.

Харин гуравдугаар сарын сүүлээр Д.Цогтбаатар сайд энэ тухай асуусан сэтгүүлчдэд үгүйсгэсэн хариулт өгсөн. Тэрээр “Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээн хэлсэн байдаг.

2019 оны тавдугаар сард Истанбулын дэд консул Б.Баттүшиг,  жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг мансууруулах бодис Чехээс тээвэрлэж яваад Германд баригдсан. Ерөнхий консул Б.Энхмөнх, Б.Алтансүх нар нь тэдэнтэй холбоотой байж болзошгүй аж. Учир нь Германы Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэгэн генералын хамт дуудахаар болсон талаар Германы мэдээллийн сайтад мэдээлэгджээ. Энд дуудагдсан консул, генерал хоёр хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна.

ЭНД ОНЦЛОХОД, Туркээс байцаалт авахыг хүссэн Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх нь 2016 онд томилогдсон бол Б.Алтансүх нь 2015 оноос Ерөнхий консулын газарт гэрээгээр ажиллаж байгаа нэгэн аж. Истанбул дахь Ерөнхий консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү гэдгийг хэвлэлүүд онцолж буй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2020 12:22

Энэ бол гарцаагүй үнэн. Булзааруулах хэрэггүй. Шун�##�ууд, Монголыг маань идэж дуусаад, гадгашаа гараа л баригдав.

Хуульч
Хуульч
4 сар 21, 2020 20:17

Буудчих

Зочин
Зочин
9 сар 6, 2020 21:25

П.Очирбатын төрсөн дүү шоронгийн дарга Оюунбадамын хүү С.Эрдэнэбаяр , Баттүшиг нь Дээд шүүхийн шүүгч асан ШЕЗ ийн гишүүн Бат-Эрдэнийн хүү 11 жил чанга дэглэмтэй шоронд Германд хоригдохоор ял шйитгүүлсэн. Одоо Билэгтийн хүү бас 40 жил шоронд суух нь тодорхой болж байгаам байна даа. Мөнх-Очир бол бат�##�гаатай баригдана. 250 мянган еврог Европоос консулын ажилтны эхнэрээр зөөлгөж байна гэдэг үнэхээр аймаар бишүү

Холбоотой мэдээ

Back to top button