Нийгмийн

Ойрын хавьтлыг нь тогтоож, тусгаарласан гэх мөртлөө ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСНЫ учир юу вэ

Өчигдөр /2020.04.22/ дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолооч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Түүнийг хилээр нэвтэрмэгц тусгаарласан байсан, шинжилгээний хариу гармагц ойрын хавьтал болох 46 хүнийг ч мөн тогтоож тусгаарласан гэж албаны хүмүүс мэдэгдсэн.

Тэгтэл мөн өдрийн орой 18.30 цагт Улсын онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал хязгаарлах шийдвэр гаргав. Нийслэлээр тогтохгүй, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд ч хөдөлгөөнөө хязгаарласан билээ.

Үүгээр батлагдсан халдварын тохиолдол, түүний хавьтлуудыг тусгаарласан юм бол чухам яагаад хөдөлгөөн хязгаарлах болов гэдэг нь иргэдэд эргэлзээ дагуулав.

Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа, УОК-ийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр,

“Ер нь тээврийн машинууд эвдэрч, гэмтээд урагш, хойш олон газраар явдаг. Хөдөлгөөн замбараагүй байгаа. Тиймээс халдвар илэрчхээд байхад нөхцөл байдлыг цэгцлэх нь зөв. Иймд УОК-ийн шийдвэр ч зөв” гэж тайлбарласан.

Удалгүй ЭМЯ-наас ч мөн цахим хуудсаар дамжуулан энэ тал дээр байр сууриа илэрхийллээ. Үүндээ,

“Алтанбулагаар орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрсэн учраас түүнд үйлчилсэн гаалийн байцаагч, цагдаа, хил, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээ хийж асуудлыг мухарлахаар ажиллаж байна. Энэ нь ард иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой ажил юм” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл албаны хүмүүс халдвар авсан тээврийн жолоочийн хавьтал бүхий хүмүүсийг бүрэн тогтоож, илрүүлж чадаагүй байна уу гэх асуултыг тавихад хүрч байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button