Т.Бат-Оргил: Бие даагчид тойргийнхоо байшингийн дээврийг засаж, клуб тохижуулахгүй

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бие даагчдыг нэгтгэж, нэгдсэн нэг мөрийн хөтөлбөртэйгөөр УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Тэдгээр бие даагчдын төлөөлөл болох Т.Бат-Оргилтой ярилцлаа. Тэрбээр нэгэн үес ХҮН-ын Удирдах зөвлөлд багтаж явсан нэгэн юм.
-УЛСТӨРИЙН НАМУУДЫН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР УРАГШАА ЯВАХГҮЙ-
-Тантай 2016 оны сонгуулийн дараа нэлээд урт ярилцлага хийж байсан. Түүнээс хойш таны улс төрийн ерөнхий үзэл баримтлал хэрхэн өөрчлөгдөв. ХҮН-ын гишүүнчлэлээсээ бүр татгалзчихсан гэсэн үг үү?
-ХҮН-ын гишүүнчлэлээс албан ёсоор 2016 онд түдгэлзсэн. Миний хувьд түүнээс хойш нэлээд зүйлийг бодож, тунгаах цаг гарсан. Одоогийн улстөр, эдийн засгийн хямралыг үүсгэж байгаа гол шалтгаан нь улстөрийн намууд л юм байна. Яагаад гэхээр, манайх парламентын бүгд найрамдах улс учраас намууд нь өндөр үүрэгтэй. Гэтэл улстөрийн намууд бүлэглэлүүдэд барьцаалагдсан учраас төр хямраад байна. Улстөрийн намууд аж ахуй эрхэлдэггүй, мөнгө олдоггүй байгууллага мөртлөө асар их зардалтай. Тиймээс намын дарга нь тэр мөнгөө олохын тулд мөнгөтэй бүлэглэлүүдэд хандсаар ирсэн. Нэгэнт мөнгөө өгчихсөн хүмүүс хөгжмөө захиална. Ийм зүйлээс болоод сайн хүмүүс нь шахагдаж,бүлэглэлүүдийн төлөөлөл дарга болох зэргээр гажуудал үүссээр ирлээ. Нөгөө талд намдаа үнэнч, муу даалгавар биелүүлсэн хүмүүс нь урагшаа явдаг. Тэгэхээр монголд улстөрийн намуудын тогтолцоог өөрчлөхгүйгээр огт урагшаа явахгүй юм байна гэсэн дүгнэлтэд л өнгөрсөн хугацаанд хүрлээ.
-Тэр гарц шийдэл нь?
-Улстөрийн намуудын тухай хуулийг өөрчилж, намуудыг тараах хэрэгтэй. Өнөөдрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйл дээр нэгдэхгүй, мөнгөн дээр эрх ашгаа зангидаж байна. Ямар ч нам ард түмнийг төлөөлж чадахгүй байна. Жишээ нь, таныг төлөөлж чаддаг нам байгаа юу?
-Төлөөлүүлэх хүсэлгүй байна л даа, гол нь?
-Харин тийм. Ард түмний сэтгэл зүй өнөөдөр ийм байгаа. Намууд фракциудыг л төлөөлж байгаа. Явцуу ашиг сонирхолтой бүлэглэлүүдийн зодоон л болсон. Тэгэхээр намуудыг ард түмнийг төлөөлдөг болгохын тулд тараах ёстой. Буцаагаад эмхлэхдээ төлөөлүүлэхийг олон нийтээр зөвшөөрүүлснээ батлахыг шаардах ёстой юм байна. Дор хаяж 50 мянган иргэн тэдний үзэл санааг дэмжиж, гарын үсэг зурсан байх ёстой гэдэг ч юм уу. Ийм нэгдлийг харин төрөөс зардлыг нь даадаг, нэг том байранд улстөрийн намууд үйл ажиллагаа явуулдаг хэлбэрээр хөнгөвчлөх хэрэгтэй. Ингэж журамлахад дор үсрээд л 3-4 нам шалгуурт тэнцэж үлдэнэ. Намын дарга нь аж ахуйд санаа зовохгүй, бодлогоо л боловсруулах ёстой.

-Улстөрийн намуудын зардлыг төрөөс даах ёстой гэж ярихаар хэтэрхий “агаарын” санагддаг. За, ийм байдлаар цэгцэллээ гэхэд Засгийн газар, УИХ нь яаж эрүүлжих юм?
-Улстөрийн намуудын гол зорилго нь өөрөө Засгийн эрхийг авах, парламентын танхимд олонх болох явдал. Нэг байшин барихаар төсөвлөлөө гэж бодъё. Энэ тохиолдолд УИХ захиалагч, Засгийн газар архитектур л байх ёстой. Парламент ерөнхий захиалгаа өглөө, Засгийн газар зураг төслөө гаргалаа. Жаахан засаад л болоо, парламент. Гэтэл одоогийн парламент хаалгыг нь ногооноор будна, цонхыг нь ингэж хийнэ гэхчлэн хэт их оролцоо үүсгэдэг. Улстөрийн намууд жигдэрчихвэл эргээд энэ бүх зүйл засагдах ёстой. Аяндаа намууд цэвэршихээр яамдууд бодлогоо л барьж, мэргэжлийн холбоодод аж ахуйн ажлаа шилжүүлэх зэргээр жигдрэх боломжтой.
ПАРЛАМЕНТАД ОРООД Л С.ЖАВХЛАН ШИГ БОЛЧИХ ЭРСДЭЛ БИЕ ДААГЧДАД БАЙГАА УЧРААС БИД НЭГДСЭН
-Тэгвэл энэ бүхэнтэй бие даагчдын зорилго хэрхэн уялдаж байгаа юм. Парламентад туйлын үзэл санаагүй бие даагчийн сүрэг ороод ирвэл бүр хөл толгойгоо алдах биш үү?
-Яг таны хэлээд байгаа зүйлээс урьдчилан сэргийлж, бие даагчид нэгдсэн нэг мөрийн хөтөлбөртэй оролцох гэж байна. Сонгуулийн хуулиар бие даагчдын нэгдэх боломжийг бараг тэр чигт нь хаасан. Нэгдсэн нэг сонгуулийн штабтай байх ч боломжгүй. Биднийг мөрийн хөтөлбөр л нэгтгэнэ. Хоорондоо ёсзүйн гэрээ байгуулна. Бусдаар яг бие даасан байдлаар сонгуулийн сурталчилгаагаа хийгээд, өөр өөрсдийн тойрогтоо өрсөлдөнө. Таны хэлсэнчлэн, УИХ-д ямар ч нэгдсэн зүйлгүй орж, салан задгай оргиж болохгүй.Нам дагасан бүлэглэлд барьцаалагдахгүйгээр эв санаагаа нэгтгэж, юу хийхээ тодорхой болгоё гэж байгаа юм. Парламентад ороод л С.Жавхлан шиг болчих эрсдэл бие даагчдад бий. Үүнээс л сэрэмжилж байна гэсэн санаа.
-Гол амбиц нь парламентад орсон хойноо эвсэх л зорилго юм байна?
-Сонгуулийн хуулиараа бие даагчид албан ёсоор бүлэг байгуулахыг зөвшөөрөөгүй. Заавал бүлэг байгуулахгүйгээр цөөхүүлээ ч гэсэн эвсэхэд хүчтэй улстөр хийх бүрэн боломжтой. Бодлогын лобби үүсгэж, тодорхой өөрчлөлтүүд хийхийн төлөө ажиллана. Аль нэг нам эвсэл, бүлэг фракцид нэгдэхгүй ингэж ажиллавал олон нийтэд тустай олон асуудлууд шийдэгдэнэ гэж харж байгаа.

-Тэгэхээр сонгогчдын хүсээд байдаг дээвэр засах, сумын клуб тохижуулах ахуйн ажлаа бие даагчид тойрогтоо хийж чадах юм уу?
-Бие даагчид тойргийнхоо байшингийн дээвэр засч, сумын клубыг тохижуулж өгөхгүй. Байшингийн суурь нь цуурчихаад байхад дээврийг хэчнээн засаад ч нэмэргүй. Тиймээс бид системийг засах ажлыг нь санаачилна. Намуудын энэ буруу тогтолцоог засахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.
-Тойрог дээрээ юу ч хийхгүй, бид систем засна гэж ярихаар сонгогчид та бүхнийг сонгох юм уу?
-Өнөөгийн систем аягүй утгагүй, буруу хэвшил тогтоосон. Угаасаа дээвэр засах, сумын клуб тохижуулах тань УИХ-ын ажил биш. Хүмүүст мөнгийг өг, тэгвэл тэд өөрсдөө маш сайн засна. Системийн хэмжээнд өөрчлөлтүүд хийхээр иргэд өөрсдөө дээврээ засах мөнгөтэй болно. Одоогийн тогтолцоо ямар гээч?
-Ямар гэж?
-Сонгогчдын саналыг 20 мянгаар худалдаж авчихаад, парламентад суусан хойноо 20 тэрбумыг элдэв зээлээс хамаад хармаалчихаж байна.Тэр 20 тэрбумаа иргэддээ өгчихвөл тэд ингэж аргагүйдэж, гишүүдээс ахуйн жижиг зүйл гуйхгүй. Улсын мөнгөний хувиарлалтыг зөв хийж байж л зах зээлээ тэлнэ. Яг үнэндээ 20 мянган төгрөг өгөөд, иргэдийн 20 тэрбумын зээлийн гарцыг өөрсдөдөө авчихаж байгаа юм.
-Системээ өөрчилнө, мөнгөний урсгалыг илүү чөлөөтэй болгоно, боломжуудыг нээж өгнө гээд ярихаар одоо “агаарын” л сонсогдох болсон. Сайхан сайхан амлалт өгчихөөд, парламентад суугаад л мартчихдаг улстөрчидтэй учраас олон нийт итгэхээ ч байжээ?
-Яг үнэндээ олон жил нам дагасан, нэг систем хэт баригдчихсан хүмүүсийн толгой ажиллахаа больчихдог. Үзсэн харсан зүйл нь асар хомс, тэр хүрээндээ л сэтгэж төрийн ажлыг явуулдаг. Бодит байдал дээр жижигхээн зохицуулалтууд хийгээд л зах зээлээ тэлчих олон боломж бий. Үүнийг төрд байгаа хүмүүс олж харж чадахгүй яваад байна. Бид бол өөр. Биднийг боломжууд ярихаар улстөрд удсан хүмүүсийн тархи хүлээж авч чаддаггүй. Тэгээд “тэнгэрийн юм ярилаа” гэж биднийг муулдаг. Яг үнэндээ дэлхийн ертөнцийн хөгжлөөс бид хэдэн зуун жилээр хоцорчихоод байна. Гэтэл монгол хүний аливаа зүйлд асар хурдан зохьцдог гайхалтай онцлогтой. Энэ онцлог дээр нь суурилж, монгол хүний оюуны чадварыг дэлхийд зарах хэрэгтэй. Хэдий болтол гадны орнуудын хар ажлыг монголчууд нугалдаг байдлаар хүн амаа хардаг улстөрчидтэй байх юм.
БУСДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ, ЗОРИГТОЙ ХҮН Л УЛСТӨРД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДНА
-Бие даагчид Засгийн газрын танхимд багтахгүйгээр, УИХ дээр олонх болохгүйгээр тодорхой өөрчлөлтүүд хийх боломж нь хэр их бэ?
-Маш их. Бүр судалгаагаар батлагдчихсан зүйл. Бид 2009 онд “Реформ” клубынхан нэгдээд АХБ-ны 10 жил хийх гээд чадаагүй эрүүл мэндийн салбарт хоёрхон жилийн дотор хийж чадсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд маш том реформ хийсэн. Эрүүл мэндийн яам нь хүртэл эсэргүүцэж байхад бид ажил хэрэг болгож чадсан. Яг сууриар нь өөрчлөхийн тулд бид парламент дотор орж ажиллах шаардлагатай юм билээ. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж харахаасаа илүү мэдлэгт суурилж өөрчилж болох гарцыг хайх хэрэгтэй. Мэдлэггүй хүн мөнгө нь байсан ч энэ бүх реформуудыг хийж чаддаггүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.
-Мэдлэгтэй мөртлөө муу хүмүүс төрд гарснаар асар их хор хөнөөл бий болгоод байна л даа?
-Харин тийм. “Гадаадад их дээд сургууль төгссөн, энэ их сайн хүн” гэж иргэд төөрөлддөг. Боловсрол нь их байх тусам муу хүмүүсийн аюул нэмэгддэг. Бид ийм гашуун туршлагыг даваад, туулаад үзчихсэн. Ер нь улстөрд ажиллах хүн хувь хүнийхээ хувьд гурван шаардлагыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, хүн бусдын төлөөх сэтгэлтэй байх ёстой. Хоёрдугаарт, мэдлэг туршлагатай байх ёстой. Гуравдугаарт, зоригтой байх ёстой.

-Гуравдугаарт, тэнэг зоригтой байх ойлголтыг хэлж байна уу?
-Эхний хоёр шинжийг хангасан хүмүүс улстөрд өчнөөн бий. Одоо бидний дунд ч олноороо байна. Энэ нь хангалтгүй. Тэд зориггүй учраас хий л үглээд явдаг. Өөрчлөлт хийхийн тулд олон бүлэглэлүүдтэй үзнэ. Тэгэхээр зоригтой байж л урагшаа явах боломжтой. Монголчууд асар сэргэлэн хүмүүс. Бид нарын өвөг дээдсээс заяасан өгөгдмөл зүйл нь асар хурдан дасан зохицож, нэгдэж, өөрчлөлтийн давалгаанд орж чаддаг хүмүүс. Тэгэхээр цөөн хэдэн хүний төлөө гэсэн сэтгэлтэй, мэдлэг туршлагатай, зоригтой хүмүүс байхад л асар хурдан өөрчлөлтүүд хийж, олон нийтийг давалгаалуулж чадах юм.
-Та 2020 оны байдлаарх сонгогчдын сэтгэхүйг хэрхэн харж байна?
-Энэ удаагийн сонгууль их өөр болохоор байна. Тахал, томууны үеэр нэг их мөнгө зараад, баахан уулзалт хийгээд байх боломжгүй болчихлоо. Гол нь сошиал сурталчилгаа болно. Хэвлэх материал ч их тараах хэрэггүй болчихлоо. Өнгөрсөн сонгуулиар сонгогчид 40 хувийн мэдээллийг сошиалаас, 60 хувийг нь телевизээс авдаг байсан. Харин 2020 оны байдлаар хүмүүс мэдээллийнхээ 70 хувийг сошиал, сайтуудаас авч байна. Үлдсэн 30 хувийг бусад хэлбэрээр авч байна. Сэтгэхүйн хувьд ч асар их өөрчлөгдсөн. Сонгогчид хэрсүү болсон. Ийм хувьсал дунд харьцангуй дижитал сонгуулийн сурталчилгаа явагдана гэж харж байгаа.
-Шинэ тутам тооцоолоогүй давалгаа үүснэ гэж харж байна уу?
-Залуус асар өөр хандлагатай болсон. Хонконгод “Залуучуудын газар хөдлөлт” гэдэг ойлголт бий болчихлоо. Залуус хэзээ ч өмнө нь сонгууль идэвхтэй оролцож байгаагүйгээрээ нэгдэж, тооцоолоогүй трэнд бий болголоо. “За, эд нарыг хараад бүтэхгүй юм байна. Намуудад өгөөд ч нэмэр алга” гэдэг ойлголт бий болчихлоо. Нийт хүн амын 66 орчим хувь аль ч нам биш гэсэн сонголтод ч хүрлээ. Залуус сонгуульд идэвхтэй оролцоно гэж харж байгаа. Харин улстөрийн намууд бол аль болох залуусыг сонгууль өгүүлэхгүй байх чиглэлд хар арга хэрэглэх болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hujaa packaan min, ehleed turiinsangiin zeeleer usad sursan tulburuu baragduulaad olon um yarij suu. Ci bol er y####n, hunii unergui hog
Bitgii huts aa chi, Ataarhaad b gaa yum uu !! Zeeleer surah durem jirmig ni sudalj medseni daraa holoo ochij gantsaaraa hutsaarai!!
Зээлээ төлчихсөн л гэж байна лээ дээ. Ийм хүмүүсийн нэр төрийг гутаах гэж �##�баар тийм худлаа мэдээ тараадаг юм биш үү?
Ci hujaa batorigil uu te? Ednii ger bul bugd l hudlaa ineej mongoliin turuus dandaa l um culmuj amdarsan hulgainuud shde. medeh humuus ni mednee. cham shig huduunii l###r bol tim um medehgui l dee
ХҮН НАМД БАЙХДАА НАМЫНХАА ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ГУСААД ТЭГЭЭД НАМДАА НҮҮРГҮЙ БОЛЦОН ГЭСЭН ЭНЭ ЭРХИЙН МАНГАР ХҮҮ .
Chi odoo neg nuguu biey daagchdin neg ni uu! Huurhii du, yadaj zuv bichij surah, biey zuv avch yavah, daruu baij surah heregtei de!!
ХУН нам яг ах намуудынхаа араас ороод энэ хун узэл бодол нийлэхгуй гарсан
ХУН намд идуулээд байх менге байхгуй.
Ямар атаархуу хүмүүс вэ.Бүр шээс �##�дахнээ хөөрхийс.Одоо чад�##�тай, зоригтой з�##�уусыг дэмжихцаг болсон.Энэ муулаад бгаа хүмүүс өөрсдөө арчаагүй, хөгийн амьтас бгаадаа.
Яаж ч харсан х�##�х даа.Юу нь та�##�агдаагүй юм бол.Худлаа инээсэн гэж ээж эмээ 2 -ийг нь хэлээд байна уу.Тэр хоёрыг инээмсэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү. Баторгилыг хүнтэй зөв харьцаатай,боловсролтой з�##�уу гэж боддог. З�##�уу хүнийг дэмжнэ
Tiim shuu, Gehdee ene metin ataarhuu yumnuudin ugig toohgui unguruuhgui bol.. kkk Ach holbogdol uguhgui b h heregtei! Tertei tergui garaad l irne!
хүн сонгох уу
Урдах нөхдийнхөө туршлагаас сур�##�ц. Байшингийн дээвэр засахгүй, жорлон ухаж өгөхгүй бол дэптатат болдоггүй юм. Худлаа гэвэл Улаанаас асуу.