СПОРТ

Улсын харцага, начин цолтнуудын халз барилдааныг онлайнаар зохион байгуулна

 Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсад спортын тэмцээн, уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахыг түр хугацаанд хориглоод буй. Бөхчүүдийнхээ барилдааныг хүлээн суугаа бөхийн хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, улсын харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран зохион байгуулах барилдаанд улсын харцага Т.Бэгзсүрэн, Н.Золбоо, М.Бадарч, Б.Одгэрэл, Д.Анар, Б.Бат-Өлзий, улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Э.Даш, Б.Орхонбаяр, Б.Серик нар барилдана. Тавдугаар сарын 3-нд болох эл барилдааныг Unilive 88, DDISHlive 900 гэсэн төлбөрт сувгуудаар 6000 мянган төгрөг төлөн үзэх боломжтой.

https://www.youtube.com/watch?v=oAgO8iAgxzw&fbclid=IwAR0Zgz99BSlIxuaqXaO5ivmm4z_NpBqTcj1EORD3iOIR3dh6cP_OEh1SSZk

Барилдааны орлогыг цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар болон Улсын онцгой комисст хандивлана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан мэдээ, тэхдээ дандаа хандив гэхээ болъё, хөдөлмөрлөж байгаа хүмүүс орлоготой байх ёстой, гол нь шударга, сонирхолтой гоё барилдаан, бусад нэвтрүүлэг үнэхээр дутагдаж бна. Хүмүүсийг гэртээ бай гэчихээд үзэх юм юу ч бхгүй бна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button