Сошиал трэнд
Ц.Оюунгэрэлийн нөхрийнх нь бага охин коронавирус тусаад эдгэжээ

УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” романуудын зохиогч Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Жиргээнд түүний нөхөр Жэффри Л.Фолтын АНУ-д амьдардаг бага охин коронавирус тусаад эдгэсэн талаар дурдсан байна.
Ц.Оюунгэрэл, “Нөхрийн минь Нью-Йоркт буй бага охин корона тусаад эмнэлэгт багтахгүй гэхээр нь гэртээ өөрийгөө эмчлээд сар болсны дараа одоо эдгэсэн тул цусаа вакцин үйлдвэрлэлд зориулан хандивлаж сууна. Үнэн цоглог шүү, манай охид. Тэр вакцин нь гарвал түүний эс ч явж бхым билүү хэн мэдлээ” гэжээ.
С.ЧИЧҮҮЛЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай охидч гэх шиг шар тогойтнууд бусдыг ээжийгээ гэж хүлээн зөвшөөрдөг юм уу
энэ авгай энд ирэхгүй тэндээ мөнхөрөг өө. монголд хэрэгтэй үйл хийсэн үү? мэдсэн хүн байна уу?
sgaadag jinger
Ih hurald ner devshih bolovsroltoi emegtei ene udaa devsheegui yum bhdaa