УЛС ТӨР

Монгол & Румын: Бид нураадаг, тэд торддог

Монголын циркийг дотроос нь нураан, циркчид уйлж байна. Үнэндээ өнөөг хүртэл циркийг хөгжүүлнэ, циркчдийг “Аса цирк”-т тоглолт, бэлтгэл хийлгүүлнэ гэж найдаж байсан тэдний итгэл бөхлөө.

Өнөөгийн циркийг Румын улс буцалтгүй тусламжаар, гурван сая рублийн хөрөнгө оруулалт хийн, 1971 онд Монголд барьж өгсөн түүхтэй. Тэгэхдээ манеж, техник, хэрэгслээс авхуулаад бүгдийг нь зориулалтын зүйлээр тоноглон, захиалан хийлгүүлсэн гэдэг. Гэтэл хувьчилж авсан Д.Дагвадорж циркийг дотроос нь нураан, хамаг юмыг нь газартай нь тэгшилж байна. Хэдийгээр цирк түүний хувийн өмч ч дэлхийд алдартай Монголын циркийн урлаг, циркчдийн хүч хөдөлмөр шингэсэн ариун өргөө түүний гарт ийнхүү сүйдэв. Ингэснээр Циркт дахин бэлтгэл, тоглолт хийх боломжгүй болгож, Д.Дагвадоржийн хүсэл биеллээ.

Монголчууд ингэж урлаг, соёлын ариун дагшин газраа нурааж байхад Румынчууд харин эсрэгээрээ дэлхийд үлгэрлэж байна. Бухарестийн улсын циркийг яг Монголын цирктэй адил зураг төслөөр 1961 онд барьжээ. Өнөө хүртэл өнгө, төрхийг нь гээлгүй хадгалж, хамгаалж, хувьчлал нэрэн доор нураалгалгүй явсаар байгаа нь үлгэрлэмээр. Урлаг, соёлын салбартаа, урлагийнхандаа ханддаг хоёр өөр орны ялгаа ерөөс ийм. Монголын төр түүхэн дурсгалт байгууламжуудаа нураадаг, тэд торддогт гол ялгаа нь бий.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
10 сар 16, 2020 15:36

Румыны инженер, ажилчид барьсан нь үнэн боловч хоёр орны удирдагчид хоорондоо ганц хоёр па�##�антай төмрийн асуудлаас болоод буц�##�тгүй тусламж болгож чадаагүй. Өр болж Оросоор төлүүлсэн.

Зочинereg
Зочинereg
10 сар 17, 2020 08:25
Reply to  Кса

битгий баримтгүй худ�##� бич

Холбоотой мэдээ

Back to top button