Байт харвааны Э.Саруул Токиогийн олимпийг шүүхээр боллоо

Дэлхийн байт харвааны холбооноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх 14 шүүгчийг албан ёсоор зарлалаа. Тэдний дунд Энхбатын Саруул багтан, Монголын байт харвааны спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Э.Саруул 2013 онд Ази тивийн шүүгчээр, 2015 оноос Олон улсын шүүгчээр ажиллаж эхэлсэн юм.

2013 онд Азийн цомын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг, 2014 онд Азийн цомын тэмцээнийг,2015 онд өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг, 2016 онд Дэлхийн цомын тэмцээн, Оюутны дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг, 2019 онд Азийн цомын тэмцээн, Оюутны Универсиадыг, 2018 онд Залуучуудын III олимпийн наадмыг тус тус шүүсэн билээ.
Өнөө жилийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүхээр томилогдоод байгаа юм. Э.Саруул Монголын байт харвааны холбооны Ерөнхий менежер Б.Цэцгээгийн охин.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.