Нийгмийн

“ЭЕШ-ын хариу 24 цагийн дотор гарна”

ЭЕШ энэ сарын 19-22-ны өдрийн хооронд авахаар болсон. Уг шалгалт дөхсөнтэй холбогдуулан дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулбал,

“ЭЕШ-ын бэлтгэл ажил эд дундаа явж байгаа 40420 шалгалт өгөх хүн бүртгүүлсэн. Шалгалтын авах загварыг гаргаж сурагчдад чиглүүлэг өгсөн. Шалгуулагч суудлын хувиараа цахимд нэвтэрч ороод түүнийхээ дагуу суухаар зохицуулалт хийсэн. Сурагчдыг халдвартай эсвэл ханиад хүрснийг ялгаж мэдэх боломжгүй учраас шинж тэмдэгтэй сурагчдыг нэг ангид тусад нь суулгах танхим бэлдсэн. Харин шалгалтын дараагаар эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөх юм. Цар тахалтай байгаа учраас заасан хуваарийн дагуу ирж суудалдаа сууна. 

Энэ жил 10 мянга орчим хянагч багш, боловсролын салбарынхан ажиллана. Тэдний 90-95 хувь нь дархлаанд хамрагдсан. Улсын хэмжээнд энгийн үед 48 танхим бэлдэг. Харин энэ жил 81 танхим бэлдлээ.

ЭЕШ-ын материал задрах боломжгүй. Зарж борлуулдаг юм байхгүй. Мөн шалгалт өгөөд хэд хоног хүлээдэг байсан. Шилэн технологи нэвтрүүлснээр засагч материалаар 10 минутын дотор хариултыг уншуулаад 24 цагийн дотор шалгуулагчийн буланд байрлуулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button