НИЙГЭМНийгэм мэдээ
Хэл бичгийн шалгалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт өгдөг. Тэгвэл тус шалгалтыг энэ сарын 9-10-нд өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Тодруулбал,
- 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10.00-11.40 цагт
- 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10.00-11.40 цагт
- 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14.00-15.40 цагт шалгалт өгнө.
Харин энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхлэх хуваарьтай байна. Түүнчлэн англи хэлний шалгалтыг мөн өдөр зохион байгуулах юм. ЭЕШ-т түүх, англи хэл, газар зүй, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол хими, математик, физикийн шалгалт 100 минут үргэлжлэх аж.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.