Л.Ганбат: Энэ жил ЭЕШ-д тусгай хэрэгцээт 56 хүүхэд хамрагдлаа

2026 оны 6 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг зохион байгуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ жилийн шалгалтад ямар нэгэн онцтой асуудал гарсангүй харьцангүй тайван сайхан болж өнгөрлөө.
Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат: ЭЕШ-д оролцохоор 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 33 мянган нь Математикийн хичээл дээр бүртгүүлсэн. Эдгээр хүүхдүүдийн 94 хувь нь шалгалтад хамрагдсан байна. Мөн Монгол хэлний хичээл дээр бүртгүүлсэн шалгуулагчдын 91 нв хувь нь хамрагдлаа. Хамгийн өндөр ирцтэй нь Нийгэм судлал, харин хамгийн бага нь ирцтэй нь Орос хэл, Монголын түүхийн хичээл байна. Энэ жилийн хувьд 10 хичээлийн хүрээнд нийтдээ 194 шалгуулагч 800 оноо авсан байна. Шалгуулагчид өөрсдийн авсан оноотой санал нийлэхгүй байвал энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд БҮТ-д хүсэлт гаргаж өөрсдийн хийж гүйцэтгэсэн эх материалтай танилцах боломжтой.
Өнгөрсөн хоёр жилийн тоон үзүүлэлтэй харьцуулахад энэ жил 800 оноо авч буй хүүхдүүд, шалгуулагчдын тоо хүртэл өссөн харагдаж байна. Элсэлтийн шалгалт дахин 12 дугаар сард дахин зохион байгуулагдана. Энэ үеэр шалгуулагчид оноогоо ахиулах, цаг алдалгүй хүссэн их дээд сургуульдаа элсэх гэх мэт давуу талууд үүсдэг.

Жил ирэх тусам тусгай хэрэгцээт хүүхдүүдийн шалгалт өгдөг тоон үзүүлэлт өсч байгаа. Таван жилийн өмнө 10 хүрэхгүй хүүхэд ЭЕШ-т өгдөг байсан. Сүүлийн гурван жилд 20 орчим, 2026 онд энэ тоо огцом нэмэгдэж улсын хэмжээнд 56 хүүхэд элсэлтийн шалгалтад хамрагдлаа. Тиймээс 29 дүгээр сургууль дээр бие даасан шалгалтын байр бэлдэж өгсөн. Журамд заасны дагуу тухайн шалгуулагчид хөгжлийн ямар тусгай хэрэгцээ байна, шалгатаа яаж өгмөөр байгаагаа БҮТ-д гаргасан. Үүнийх нь дагуу хүүхэд тус бүрт зориулсан тусгай орчин бүрдүүлж өгсөн. Жишээлбэл, саажилттай хүүхэд байвал хугацааг нь сунган өгч цаасан дээр биш компьютер шалгалтаа өглөө.
Харин шалгалтын байранд гар утастайгаа орохыг хориглодог. Авч орсон тохиолдолд шалгалтын дүн оноог хүчингүй болгодог журамтай. Гэтэл шалгалтын анги танхимд гар утсаа нууцаар авч орох, ашиглахыг оролдсон үйлдэл гарсаар байгааг зохион байгуулагчид мэдээлэв. Тухайлбал, биологи, математикийн шалгалтын үеэр 22 шалгуулагч гар утсаа авч орсон нь илэрч, дүн оноогоо хүчингүй болгуулсан байна.
Ирэх жилээс босго оноог өсгөж 490, дараа жил нь 500 гэх мэт дээшлүүлэх аж. Мөн SAT олон улсын шалгалтыг элсэлтийн шалгалттай зэрэг явуулж сурагчдад сонголтыг олгохоор болж байна.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.