Нийгмийн

Т.Рэнцэнбадамыг хүү нь зорин очиж, хамт гүйжээ

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзжээ.

Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер тэрбээр өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр наймдугаар сарын 01-ний өдөр замдаа гарсан билээ.

Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна. Энэ үеэр хүү нь ээжтэйгээ уулзаж, хамт гүйжээ.

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ бааснууд бас улсаас зардал гаргаж байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button