Ц.Даваасүрэн: Арбитрт ялахад л “Рио Тинто”-гоос санал болгосон 1 их наядыг олчихно
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Оюу толгой төслийн Монгол талд ирэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын Түр хорооны гишүүн. Мөн “Рио Тинто”-той хэлэлцээр хийж буй ажлын хэсэгт УИХ-ыг төлөөлөн ажиллаж байгаа юм.
-ЗАХИДАЛ ДАХЬ САНАЛ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ БҮРЭН ХАНГАХГҮЙ-
-Таны хувьд “Рио Тинто” компаниас илгээсэн захидлаас хамгийн авууштай агуулга нь юу байсан бэ. УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахад тийм ч дөхөм болоогүй саналууд гэж харагдсан. Зээлийн хүүг бууруулахаас бусад нь?
-“Рио Тинто”-гийн зүгээс төслийн хэрэгжилтэд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Монголын талын 34 хувьд ноогдох зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ үндсээр нь шинэчлэх боломжтой гэсэн нааштай санал тавьсан байна билээ. Өөртэй чинь санал нэг байна. Энэ нь УИХ-ын 92 дугаар тогтоолд заасан Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах санал биш. Цаашид хэлэлцээ үргэлжлэх ёстой. Тиймээс УИХ-ын Түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, манай талд гол хохирол учруулж буй зээлүүд болон менежементийн төлбөрүүдийн асуудлыг нааштайгаар зохицуулахгүйгээр зохицох боломжгүй гэсэн чиглэл гаргасан.
-1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх саналыг нь хэрхэн харж байна. Энэ мөнгөө олгох нөхцөл нь захидалд тусгагдсан байсан уу. Эргэн төлөгдөхгүй, тусламж хэлбэрээр гэж ойлгогдож байгаа?
-Захидалд бол дурдагдсан санал. Тийм, зээл биш. Миний хувьд ийм хэмжээний мөнгийг Арбитрын заргаа авсан тохиолдолд олоод авчихна гэж харж байна.
-“Оюу толгой” ХХК-тай Арбитрын маргаанд орохын өмнө ийм саналууд ирсэн нь тодорхой лобби зорилго агуулсан байж болох уу. Саналынхаа хариуд “Сөрөг нэхэмжлэлээ түр царцаагаач” гэж хүссэн байсан?
-Хэлцэл дөнгөж эхэлж байна гэж харж байна. Хөрөнгө оруулагчийн зүгээс тодорхой санал тавьж, хамтарсан шийдэл гаргая гэж байгаа нь сайн хэрэг. Сөрөг нэхэмжлэлийг татахгүй гэдэг дээр УИХ-ын Түр хороо, Засгийн газар нэг байр суурьтай байна.

-ЗАСГИЙН ГАЗАР АРБИТРЫН МАРГААНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙГАА-
-Засгийн газар бол Арбитрын маргаанд тийм ч чухал ач холбогдол өгөхгүй байгаа гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ маргаанаас хэлэлцээний үр дүн илүү чухал гэж. Энэ агуулгаараа сөрөг нэхэмжлэлээ буцаан татчихвал хэр зөв бэ. Та “1 их наядын сургаар Арбитрт бууж өгч болохгүй” гэсэн санаа хэлж байсан, зөв үү?
-Үгүй байх шүү. Засгийн газар Арбитрын маргааныг цаашид үргэлжлүүлэх саналтай байгаа. Тиймээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргасан шүү дээ. Энэ удаа УИХ, Засгийн газар хоёр нэг завин дээр байгаа. Х.Нямбаатар сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг УИХ-ын Түр хороотой байнгын санал солилцож, сайн хамтарч ажиллаж байна.
-“Рио Тинто” компанийн дотоод болон гадаад ертөнцөд өгч буй мэдээллийн тэнцвэргүй байдал ихээхэн маргаан дагуулж байгаа талаар ЗГХЭГ-аас онцолж байсан. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшгигчдэдээ манай Засгийн газраас болж далд уурхайн бүтээн байгуулалт гацчихаад байгаа гэсэн утгатай мэдээлэл хийж буй гэх. Далд уурхайн бүтээн байгуулалтыг хэлэлцээний үйл явцаас үл шалтгаалан аль болох түргэн дуусгах хэрэгтэй гэдэгт та ямар байр суурьтай байгаа вэ?
-Түргэн эхлүүлэх үү? Тийм санал хэлсэн харагдсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байгаа учраас хөрөнгө оруулагчид тавих л ёстой шаардлага. Дэлхийн зах зээл дээр алт, зэсний үнэ өссөн тааламжтай үед ашиглалтад оруулах талаас нь тэгж хэлсэн болов уу.
Миний хувьд эхлээд хөрөнгө оруулалтын гэрээний ашиггүй хувилбарыг өөрчлөх ёстой гэж харж байгаа. Одоогийн схемээр бол зээлийн төлбөр, менежементийн төлбөр төлөөд манайд юу ч орохгүй өнгөрөх магадлалтай.
-ТӨСӨЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ЗАРДАЛ ХЭТЭРСЭН-

-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт далд уурхайн зардал хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж үзсэн. “Рио Тинто”-гоос энэ тал дээр албан байр суурь илэрхийлээгүй байх шиг. Ажлын хэсгийн гишүүд энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-“Оюу толгой”-н ТУЗ-д шинээр томилогдсон манай хоёр залуу Засгийн газартайгаа хамтраад зардлын хэтрэлтийг тодорхойлох чиглэлээр ажилласан тайлангаа Ажлын хэсэгт танилцуулсан. Тэд сайн ажилласан байна билээ. Энэ бол зардлын хэтрэлтийг хянах чиглэлд хийж буй эхний ажил. Дүгнэлтэд нь, цаашид хөндлөнгийн аудит хийх шаардлагатай гэсэн байсан. Үүнийг хийх ёстой. Маш сайн нягталж байж зардлыг цаашид бүрэн хянана шүү дээ. Энэхүү 1.4 тэрбум долларын зардлын хэтрэлт бол зөвхөн далд уурхайн хэсэгт тогтоогдож буй хэрэг. Төсөл эхэлснээс хойш тооцвол ойролцоогоор 7 тэрбум ам.доллараар зардал хэтэрсэн харагдаж байна. Анхны ТЭЗҮ-ээр бол эхний хөрөнгө оруулалтыг 4.1 тэрбум ам.доллараар хийгээд, цаашид өөрийн үйл ажиллагааны орлогоороо хөрөнгө оруулж, 13 тэрбум ам.долларын зардал гаргана гэж тооцож байсан. Одоо нийт гарсан зардал нь 20 тэрбум ам.доллар болчихсон байна.
-34 хувьд ноогддог зээлийн хүүгээс гадна “Рио Тинто”-гийн авдаг менежентийн агуулгатай хэд хэдэн төлбөрийн асуудал анхаарал татдаг. Нөгөө талд манай улсад төлөх татвар, ноогдол ашгийн хэмжээ асар багасчихаад байгаа. Энэ зөрүүг арилгах тал дээр УИХ-ын гишүүний хувьд ямар хувилбар дэвшүүлж байгаа вэ?
-Төслийн төлөвлөсөн хугацааг хойшлуулж, алдагдалтай ажиллуулсан атлаа менежментийн төлбөр аваад байгаа нь буруу. Зардлаас авч буй 6 хувийн менежментийн төлбөрөөс гадна зээлийн баталгаа гаргасны 1.9 хувь, зөвлөгөө үзүүлсний 1 хувь гээд хэд хэдэн төлбөр авчихдаг. Төслийн хэрэгжилтэд алдаа гаргаж хугацаа алдсан учраас эдгээр төлбөрөө бид буцааж авах ёстой. Магадгүй тэр агуулгаар 1.4 тэрбум ам.долларын төлбөр төлье гэсэн ч байж болох.
-Дубайн нэмэлт төлөвлөгөөний асуудал хэлэлцээний хүрээнд ямар нюанстай байгаа вэ. Цуцлах ёстой гэсэн байр суурийг манай талаас илэрхийлж байгаа гэж ойлгодог?
-Монгол улсыг илт хохироосон, дэлхийн 15 санхүүгийн байгууллагын өмнө өрөнд оруулсан энэхүү Дубайн гэрээг цуцаллаа гээд зүгээр орхиж болохгүй. Тэр учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, зээлийг нь цуцлуулах ёстой. Энэ зээл “Рио Тинто”-гийн дансанд орсон. Тэд өөр төсөлдөө ашигласан байж болно. Үүнийг нягтлах ёстой.
-АМЬДРАЛЫН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭГСЭД ИЛ ГАРЧ ЧАДАХАА БАЙЖ ДЭЭ-

-Манай Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай ийм хэмжээнд хэлцэл хийж буй анхны удаа болж байна. Танд тодорхой зовнил байна уу. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх оролдлогууд ажиглагдаж байна уу. Та өндөр түвшний мэдээлэлтэй байдаг хүн?
-Мэдээж хэрэг тийм болгоомжлол бол бий. Хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй байгуулахад оролцсон манай зарим гол хүмүүс өнөөдөр ч төрийн өндөр албан тушаалд байна. Өнөөдөр ингээд үнэнд гүйцэгдэж, ашиггүй гэрээ хийгдсэн нь амьдралаар нотлогдоод байх нь тэдэнд таатай санагддаггүй байх. Нөгөө талаар, энэхүү үйлдсэн гэмт хэрэгтээ барьцаалагдаад тэдний талд үйлчлэхээс өөр аргагүй байдалд ч орж байж болох юм.
-Таныг Оюу толгой дээр хэт популист маягаар хандаж, гаднын хөрөнгө оруулагчдын эсрэг “хоцрогдсон” байр суурь илэрхийлдэг гэж шүүмжилдэг. Цөөнгүй жил ярьсан саналууд тань одоо хэлэлцээний түвшинд явж байна, энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-“Оюу толгой”-н төсөл ашиггүй гэж бидний хэлж байсан зүйл одоо амьдралаар батлагдсан. Энэ бол хөрөнгө оруулалт биш, зээл, мөнгө нь Монголоор орохгүй луйвар боллоо гэж бид мэдэгдэж байлаа. Үүнийг манай худалдагдсан нөхдүүд “Попорч байгаа юм” гэж ухуулах хэлбэрээр иргэд, олон түмэнд гэмээ цайруулах гэж их л оролдсон. Харамсалтай нь тэд амьдралын үнэнд гүйцэгдэж байна. Одоо өөрсдөө ил гарч дуугарч чадахгүй болсон байгаа биз дээ. Хааяа нэг фэйсбүүкийн нууц хаягаар бидэн лүү дайрч байгаа харагддаг юм. Тэр нь хол явахгүй болжээ.
-Ажлын хэсгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж чадаж байгаа юу. Засгийн газрын тулгалт УИХ- ын гишүүдэд хэр ирж байна?
-Ажлын хэсэг, УИХ-ын Түр хороо нэгдмэл байр сууринаас хандаж байгаа талаар өмнө нь хэлсэн. Засгийн газрын зүгээс тулгалт хийсэн юм огт байхгүй. Харин ч Түр хорооны зүгээс чиглэл өгч ажиллаж байна. Засгийн зүгээс хэрэгжүүлэх чиглэлд анхаарч байна. Ер нь бол ажлаа хоёр талаас байнга уялдуулж байгаа.
-Эцэст нь асуухад, энэ хэлэлцээнээс Монголын ард түмэн хожиж чадах уу. Зарим хэсгийн үздэгчлэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, Оюу толгойн ордын үнэ цэнийг унагах эрсдэл байгаа юм уу?
-УИХ, Засгийн газрын зүгээс УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна. Үр дүн гарна гэж найдаж байгаа. Би дээр хэлсэн. Хөрөнгө оруулагч талд барьцаалагдчихсан нөхдүүд бий гэж. Тэдний зүгээс өөрийн чинь асуугаад байгаа шиг “Хөрөнгө оруулалтыг үргээнэ” гэсэн юм шидэж л байдаг юм. Аргаа барсан хүний л алхам юм уу даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялахгүй бол яах юм бол...????
10% Даваасүрэнгээс ярилцлага аваад л Эгүүр минь дээ иш чааваас.
Оюу толгойд ажилдаг бас ялангуяа хамга�##�аад үхчихгээд байгаа эх орноосоо урвасан нөхдийг шорон хүлээж буй. Хэдэн төгрөгийн ц�##�ин нь ажилласаных бус амаа хамхиж, үр уршигыг нь хамга�##�санд төлж байгаа төлбөр юм. Буруу замаар олсон хоол хоол биш Оюу толгойчуудаа Монголын ард түмэнд өртэй үлдэж байгаа шүү та нар.
Шулуухан хэлчихэе. Оюу толгойн т�##�д дуугараад тэдэнд өөрсдийгөө худ�##�дсан, ард түмэн эх орноосоо урвасан хүмүүс байгаа бол тагнуулын �##�ба, АТГ, цагдаагаар ш�##�гуулж насаар нь хорих ял оноо. Шаардлагатай гэж үзвэл цаазаар авсан ч болно. Энэ нөхдүүд тэр тооцооноос гарсан 22 тэрбум долларын өрийг төлөх үү. үгүй ш дээ ард түмэн бид, ажил хийж сардаа 170 мян төгрөг татварт өгч байгаа миний бие л төлнө. Тиймээс урвагч хэнийг ч өршөөж болохгүй.
Чааваас гуай та өөрөө ичмээр үү үгүй юү. ЭнэОТ н луйвраас хувь хүртэцэнэ үү гэж
Харин тийн ялку бол яах юм бол энэ хүн одоо болъёо шантааж шантааж гэхдээ яаахав нэг иймэрхүү цор цор хийсэн хүмүүсийн ачаар бас хэлэлцээ хийхэд дэм болжийж магадгүй. Харин ийм хүмүүсийн хэлсэнээр хийж ёрөөсөө блоку. Зүгэр дайвар маягаар ашигла�##� яг хоосон буунаас хорин хүн айна гэдэг зарчмаар явах хэрэгтэй.
хөвсгөлийн энэ эргүү худлаа, яаж хэдэн сан�##� зулгаах вэ, яаж хэдэн бор юм хийх вэ гэхээс өөр ямар ч бодолгүй хүн, хөвсгөлд яадаг гэдгийг мэдэх үү? асуугаад үзээрэй. нүдний булай
ОТ н угаадасанд цадаа юу?
Баяр хүргэе Даваасүрэн гишүүнд Монголчууд бүгд таныг дэмжиж байгаа шүү.
Тийм мундаг юм бол Эрчим хүчний сайд байхдаа ОТ-д Монголоос эрчим хүч нийлүүлэхгүй яасийн
Тийм мундаг юм бол Эрчим хүчний сайд байхдаа ОТ-д Монголоос эрчим хүч нийлүүлэхгүй яасийн
засгийн газрын шинэ байгуулагдсан ажлын хэсэг сайн ажиллаж байгаа тэдний гавьяа Оюунэрдэнэ ерөнхий сайд их зөв.шаардлага тавьж нааш нь эргүүлсэн дээ.Даваасүрэн яахав �##�иваа юмыг өөрт нааж ярих дуртай хүн эрчим хүчний сайд байхдаа шинэ станц барьж дотоодын эрчим хүчээр оюу толгойг хангах т�##�аар юм хийгээгүй хүн дээ ажил.нь.амандаа байдаг хүн өөрийн т�##�д.ашиг гаргаж юу ч гэж ярьж мэдэх хүн гэж ойлгосон доо.
Хужаагийн тагнуул шд энэ Даваасүрэн
энэ одоо боль тэр сугартайгаа тооцоогоо бодоод ирдээ. Худлаа ульсан новш
Даваасүрэн хэт гэдэг нь үнэн шүү.Мөн Оюутолгойн нөхдийг дангаар хүлээн авч уулздаг.юу ч гэмээр юм бэ дээ.Шантаазчин гэх үү дээ. Болорчулуун Даваасүрэнгийн үгэнд итгэх аргагүй