Нийгмийн

КЭЙСҮҮД: Иргэд халдвар авсан эсэхээ ч мэдэлгүй гэртээ хүндэрч, амиа алдаж байна

Ковидын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж, өдөрт нас барах иргэдийн тоо 10-аас буурахаа болив. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо есдүгээр сарын 14-ны байдлаар 983 болоод буй юм. Эхэндээ ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагаас сүр даржин хэвлэлийн хурал хийж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо, цаашлаад нас барсан иргэдийн мэдээллийг дэлгэрэнгүй өгч байсан бол сүүлдээ танилцуулга маягийн мэдээллээр иргэдийнхээ амыг тагладаг боллоо. Ерөнхийдөө иргэдийнхээ үхэлд дасчихав...

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо их, дээр нь PCR шинжилгээ өгөх иргэд өдрөөс өдөрт ХӨСҮТ-ийн гадна овоорсоор байсныг шийдвэрлэсэн арга нь шинжилгээ өгөхийг зогсоох байв. Тодруулбал, хавьтал болсон ч шинж тэмдэг илрээгүй иргэдээс шинжилгээ авахгүй байхыг дээрээс үүрэгдсэн. Хамгийн эмгэнэлтэй нь PCR шинжилгээгээр баталгаажаагүй иргэд өдөр бүрийн тоон мэдээлэлд орохгүй. Энэ нь халдвартай иргэдийн бодит тоог дариу 2-3 дахин дарсан, өөрөөр хэлбэл иргэдийгээ хуурсан шийдвэр юм.

Хачирхалтай нь ковидын бүхий л шинж тэмдэг илэрсэн хэр нь шинжилгээ сөрөг гэх иргэд цөөнгүй байх аж. Мөн халдвар авсан ч PCR шинжилгээ өгч, өвчилснөө баталж чадахгүй ядруухан иргэд нь гэртээ эмнэлгийн тусламж авч чадахгүй хүндэрч, амиа алдсаар байж болзошгүйг дараах кэйсүүд харуулна. Эмнэлгийн байгууллагын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өдөрт хамгийн багадаа 4-5 ил харагдах гэмтэл шархгүй, учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан иргэд буйг онцлов. Талийгаачдын мэдээллийг харахад ихэнх нь амиа алдахаасаа өмнө сүүлийн 4-5 өдөрт бие нь огцом муудаж, суурь өвчин нь хөдөлсөн шалтгаантай байсныг ч хэлэв.

Ийнхүү шинжилгээ ч үгүй, эмчилгээ ч үгүй халдвар авсан эсэх нь тодорхойгүй, өөрөө мэдээгүй иргэд гэртээ хүндрэх, нас барах эрсдлүүд нэмэгдсээр...

Эх сурвалжийн мэдээллээр ил харагдах гэмтэлгүй, цаашлаад коронавирусээр өвчилсөн гэх түүхгүй дараах иргэд гэртээ болон эмнэлэгт очоод нас барсан байна.

-КЭЙС НЭГ: 78 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ БАЙХДАА ГЭНЭТ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ-

Хөвсгөл аймаг, Мөрөн сумд суух 78 настай эмэгтэй Ц ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэг гарчээ. Талийгаач нь даралт ихсэх, зүрхний өвчтэй байсан аж.

-КЭЙС ХОЁР: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ 58 НАСТАЙ ЭРЭГТЭЙН ЦОГЦОС ГЭРТЭЭ ХӨӨЖ, МУУДСАН БАЙЖЭЭ-

Баянгол дүүргийн 12-р хороонд орших дугаар бүхий байранд амьдарч байсан 58 настай эрэгтэй Г нь ил харагдах гэмтэл шархгүй, тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан байна. Талийгаач нь тус байрыг түрээслэн амьдарч байсан гэх бөгөөд хохирогчийн цогцсыг олоход хөөж муудсан байжээ.

-КЭЙС ГУРАВ: ТАВАН ӨДРИЙН ӨМНӨӨС ХАМРААС НЬ ЦУС ГАРЧ, БИЕ НЬ МУУДСАН 51 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭЭД АМИА АЛДАВ-

Баянзүрх дүүргийн 19-р хороонд оршин суух 51 настай эмэгтэй БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт "амьсгалж чадахгүй байна” гэх шалтгаанаар хүргэгдэн ирж, удалгүй амиа алджээ. Талийгаач Н нь үе мөчний үрэвсэлтэй байсан учир эмчийн хяналтад байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач амиа алдахаас таван өдрийн өмнөөс хамраас нь цус гарч тогтохгүй байсан гэх бөгөөд хэд хэдэн удаа түргэн тусламж дуудаж байжээ.

-КЭЙС ДӨРӨВ: 44 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ ГЭРТЭЭ АМИА АЛДСАН БАЙХАД ОЛЖЭЭ-

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд оршин суух 44 настай эрэгтэй Г нь гаднаа ил харагдах гэмтэл шархгүй, учир битүүлэг шалтгаанаар гэртээ амиа алдсан байжээ.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ: КЭЙСҮҮД: Ковид туссан иргэд гэртээ, ажил дээрээ нас барсан тохиолдол гарлаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм төр засагтай байх гэж дээ.

Зочин
Зочин

Анхнаасаа орос амeрик вакцин хийгээд явсан бол өдийд ийм хүнд байдалд орохгүй байсан байх Заавал хятад вакцин албадан хийдэг нь ямар учир бна вэ

Зочин
Зочин

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежээ карентаалаачээ

Хариу
Хариу

Бүгд өвчлөөд, нас бараад дуусахыг хүлээу байна да энэ засгийн газар. Өөрт нь ямар ашигтай юм бол? Нүүрс, зэс зөөгөөд орлого олоод амьдрана гэж тооцож байгаа юм болов уу

харамсалтай
харамсалтай

КОВИДыг эмчлэх эм, 100 хувь хамгаалах вакцин гараагүй. Ийм үед ядуухан эдийн засагтай төр засаг бүх боломжоо дайчлан ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж байхад муулахаа болиоч.

Холбоотой мэдээ

Back to top button