ЭДИЙН ЗАСАГ

Чили улс дэлхийд зэсийн эрэлт буурч, илүүдэл үүснэ гэж тооцжээ

Чили улс энэ онд зэсийн зах зээлээс олох орлогын төсөөллөө бууруулсан байна. Учир нь БНХАУ-д зэсийн эрэлт буурах төлөвтэй байгаа тул ханш унана гэж тооцоод буй аж.

Тодруулбал, шинэчилсөн төсөөллөөр 453.5 грамм зэсийн үнийг 4.2 ам.доллар байна гэж тооцжээ. Энэ нь өмнөх төсөөллөө 2.3 хувиар бууруулсан дүн юм байна.

Зэсийн томоохон хэрэглэгч БНХАУ-д эрэлт буурснаар үнэ унахаас гадна ирэх 2022 онд 190 мянган тонн зэсийн илүүдэл үүснэ гэсэн тооцолол гарсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button