ЭДИЙН ЗАСАГ
IHC койны ханш “Complex” бирж дээр хамгийн уналттай байна

IHC койны ханш хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш тасралтгүй унаж байна. Тодруулбал, арилжаа эхэлсэн эхний 24 цагт 3 орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан тус койн өнөөдрийн байдлаар 1.8-д хэлбэлзэж байна.
IHC койныг гурван бирж дээр арилжаалж буй.
Тодруулбал:
- Trade бирж дээр, 1.88
- DAX бирж дээр, 1.87
- Complex бирж дээр, 1.76 төгрөгийн ханштай байна.
Complex бирж нэг хоногоор хоцорч, арилжаанд нэгдсэн. Нөгөөтээгүүр хамгийн олон иргэнд, бага дүнгээр жигд захиалга авсан бирж юм. Тус бирж дээр иргэд койноо идэвхийлэн зарж буй нь үнэ унах шалтгаан болжээ.
Харин нөгөө хоёр биржийн хувьд 24 цагийн дээд дүн нь 1.9 төгрөгт хүрсэн байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долоо хоногийн дараа анхны үнэндээ хүрээд замхрана.