НИЙГЭМ
Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт хоёрдугаар багийн “Бага богч” гэдэг газар 45 настай иргэн Ц 11.29-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээлэл өчигдөх тус сумын цагдаагийн газар иржээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын Хөлцөөт хоёрдугаар багийн Улаан-Үзүүр гэдэг газраас цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.