“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: АН-ын түүхэн дэх том тоглогч байж эцэстээ хорчин нэр зүүсэн Н.Алтанхуяг
EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэн хүргэдэг билээ. Долоо дахь дугаараар Норовын Алтанхуяг гишүүний “Зангиагүй намтар”-ыг хүргэж байна.
Н.Алтанхуяг Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Түүнийг эх барьж авсан эмч нь Алтантуяа гэж нэрлэсэн. 1976-1981 он хүртэл Монгол Улсын Их Сургуульд Биофизикч, физикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 1990-1992 он хүртэл Монголын Социал демократ намын нарийн бичгийн даргаар ажиллаж улстөрийн гараагаа эхлүүлсэн. 1996-2000 оны хооронд УИХ-ын гишүүн, 1998-1999 Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажилласан. 2001-2003 оны хооронд Ардчилсан намын ЕНБД-аар, 2004-2006 оны хооронд Сангийн сайдаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайдаар, 2008-2014 оны Ардчилсан намын даргаар, 2012 оноос Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан. 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож ажилласан. 2017-2019 оноос Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МУИС-ийн физикийн тэнхимд арван зургаан жил ажилласан гэх намтар түүнийг чимдэг.
-УЛС ТӨР-ГАНЗАГЫН НАЙМАА-УЛС ТӨР-
Улс төрийн гараагаа 1990 оны Ардчиллын салхитай хамт эхэлсэн гэж хэлж болно. Ардчилсан хувьсгалд оролцож анх “Социал демократ” намд орж, нарийн бичгийн даргаар ажиллах болсон. 1992 оны сонгуулиар ялагдсаныхаа дараа багшаар ажиллаж байсан дүүгээ ажлаас нь гаргаж нэг хэсэг ганзагын наймаа хөөжээ. Эхлээд Бээжингээс савхин хүрэм зөөдөг байв. Сүүлдээ Эрээн, Эрхүү, Кызыл рүү “гахай” зөөсний ачаар түрийвчээ багагүй зузаатгажээ. Гэсэн ч жил гаруйн дараа дахин “Социал демократ” намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал ирсэн нь түүнийг эргэлт буцалтгүй улс төрд оруулсан.
-ТАСРАЛТГҮЙ ӨССӨН КАРЬЕР-
1996 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин гишүүн болж парламентад суув. 2004 оны УИХ сонгуульд М.Энхсайхан түүнийг нэр дэвшүүлээгүй юм. Харин сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар очив. 2008 оны сонгуулиар Сонгинохайрханд дахин нэр дэвшин гарч, Ардчилсан намын даргаар сонгогдон Ц.Элбэгдоржоос тамгаа хүлээн авсан. Чухам тэр 2008 оноос Ардчиллын хоёрдугаар үеийн залуус хүч түрэн гарч ирсэн. Н.Алтанхуягийн амжилтын ганц “кран” нь түүний тэргүүлдэг “Алтан гадас” фракц юм. 1996-2008 он хүртэл АН-ын нэгдүгээр үеийнхэн буюу Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Да.Ганболд нарын нарын араас хоёрдугаар үеийнхэн буюу Я.Санжмятав, Н.Алтанхуяг, Ш.Батбаяр, Д.Эрдэнэбат нар хүч түрж орж ирсэн.
-АН-ЫН СЭРГЭН МАНДАЛТЫГ АВЧ ИРЖ, ӨӨРӨӨ ХАМГИЙН УДААН ТОГТСОН ЕРӨНХИЙ САЙД-
Ардчилсан намын гишүүд давамгайлсан 2012 онд шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдсон. Ардчилсан намын завсаргүй дараалсан ялалтуудыг авчирсан улстөрч. Тухайн үедээ 25 жилд 14 Засгийн газар ээлж халаагаа өгөлцсөнөөс хамгийн удаан хугацаанд оршин тогтносон танхим нь Н.Алтанхуягийнх байсан. Намын даргаар ажиллахдаа фракциудынхаа учрыг олчихдог, МАН-ын дарга С.Баяртай нэгдэн “стандарт бус” Засгийн газар байгуулж явсан, АН олонх болоход ИЗНН, МАХН, МҮАН-тай хамтраад “шинэчлэлийн” Засгийн газар байгуулсан. АН-ын түүхэн амжилт таван намын нэгдлээр үүсч анх удаа түүний үед буюу 2012 онд УИХ-д хамгийн олон суудал авсан. АН-аас анх удаа Ерөнхийлөгч “төрсөн”. Ардчиллын гэх амжилтын тодотголд түүний нэр цохогдож байв.
-ЕРӨНХИЙ САЙДААСАА Ч, НАМААСАА Ч ТҮЛХЭГДЭВ-
Энэ их амжилтуудын дараа сөрөг хүчний гаргасан саналын дагуу түүнийг шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаас 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцруулсан. Түүнийг огцруулсан наад өнгөн талын шалтгаанууд нь хүргэн Дэнзэн, “нүүрс” Гансүх нарын асуудлууд болоод Чингис , Самурай бонын өр тавьж улсын өрийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн гэх шалтгаанууд багтдаг. Харин цаанаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад МАН-ын 26 гишүүнээс гадна З.Энхболдын “Шонхор” фракцынхан нөлөөлсөн. Тодруулбал, З.Энхболдын фракцын гишүүдийг чуулганы хуралдаанд суулгаж санал өгөх боломжгүй болгосноор хэдхэн хүний саналын зөрүү гарч Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. Чухам тэр үеэс Н.Алтанхуягийг шахаанд оруулж Ардчилсан намын албан тушаалыг З.Энхболд гартаа авах болсон. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирснээр Дубайн гэрээ зурагдсан гэж улстөрийн хүрээнийхний дүгнэлт байдаг.
-ХАМГИЙН ИХ ӨР ТАВЬСАН ЕРӨНХИЙ САЙД-
Ардчиллын жилүүдийн хамгийн баян Ерөнхий сайд яах аргагүй мөн. Түүн шиг улсын төсөвтэйгөө тэнцэх их мөнгийг төсвийн гадуур эргэлдүүлдэг Ерөнхий сайд өмнө байгаагүй. Н.Алтанхуягийн танхим 2.8 тэрбум долларыг зээлээр авсан гэх тооцоог сөрөг хүчнээс нь гаргаж байсан. Ардчиллын 22 жилийн түүхэнд аваагүй зээлийг хоёрхон жилд авлаа гэдгээр түүнийг буруутгасан. Чингис, Самурай бондын энэхүү зээл нь буцааж төлөх өр гэдэг утгаараа соц нийгмээс хойш улсаа, ард түмнээ хамгийн богино хугацаанд, хамгийн их өрөнд оруулсан Засгийн газар болсон билээ.
-ЭРДЭНЭТИЙН ТОЙРГООС ДАХИН ГАРЧ ИРЭВ-
Улсын Ерөнхий сайд болтлоо намынхаа том тоглогчдийн нэг болтлоо дээшилж тасралтгүй өссөн карьер нэг л өдөр дууссан. Өөрөө ч дуусгасан байх. Тэр ганцаарчилсан тоглогч болох замыг өөрөө сонгосон. Ерөнхий сайдын суудлаас бууснаас хойш 2014-2017 он хүртэл нам гүм амьдарсан. 2017 оноос Еоөнхийлөгчийн зөвлөхөөр гарч ирсэн нь улстөрд дахин орж ирэхийн өмнөтгөл байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрдэнэт”-ийн тойргоос Ц.Нямдоржийг ялж гарч ирсэн. АН-ын гишүүн биш байтлаа АН-ын бүлэгт нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж зүтгэсэн. “Женко”-той нударга нэгдэж, Х.Баттулгын “амины” хэдэн УИХ-ын гишүүдийг ангуучлан, ард түмнээр уриа хийж, дараагийн бууриа зассан. Түүнд АН-ын үзэл бодол, замнал хөгжил, уналт босолт огтоос хамаагүй.
НЭР СЭВТҮҮЛСЭН АСУУДЛУУД
Тэрбээр урт удаан жилийн улстөрийн замналын турш хэд хэдэн асуудалд нэр холбогдсон байдаг.
1: “АРДЧИЛЛЫН ӨРГӨӨ”-Г ЗАРСАН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОГЧ АРДЧИЛАГЧ
Д.Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах, Соёлын Төв өргөөний хүзүүвчин дэх байрыг намынхан нь Н.Алтанхуягийг зарсан гэж харддаг тухай мэдээлэл. Анх Социал Демократ намын төв оффис байгаад “Ардчиллын ордон” баригдах зураг төсөл гарсан ч сураг тасарсан. Энэхүү шинэ байр барих санаачлагыг Н.Алтанхуяг гаргаж байсан учраас товчхондоо зарж борлуулсан хэргийн эзнээр тодроод байв. “Ардчиллын өргөө”-г сүндэрлүүлэх болно” гэсэн амлалтаа биелүүлээгүйгээс гадна тухайн 3,350м2 газрын гэрчилгээ АН-ын мэдэлд биш арилжааны банк худалдан авсан, долоон тэрбумаар зарсан гэх мэдээлэл. С.Эрдэнийн хувьд Н.Алтанхуягийг намынхаа төлөө хийсэн том гавьяатай ч намынхаа хоёр ч байрыг худалдаад идчихсэн хүн хэмээн шүүмжилдэг.
2: “ТАВАНТОЛГОЙ”-Д ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСЭЭ ШАХСАН-
С.Баярын дараа Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, Тавантолгойн орд газарт өөрийн хүмүүсээ шахсан гэх мэдээлэл. Тэрбээр хүргэн Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд дарга болгож, улмаар “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн ТУЗ-ийн дарга болгосон явдал байв. Гадаад хэлний ямар ч боловсролгүй залууг дэлхийд гайхагдах томоохон уурхайнхаа ТУЗ-ийн дарга болгосон нь санаанд багтамгүй явдал гэж шүүмжлүүлсэн. Гэвч хүргэн нь олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсон. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирлаар Увс аймгийн харьяат “Тэсо Трейд” компанийн захирал О.Сайнбуянг томилсон. О.Сайнбуян нь одоогийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ах.
3: ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ЫГ ЗАРЛАСАН АНХДАГЧ-
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх 2016 оны дөрөвдүгээр сард “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг анх олон нийтэд ярьж эхэлсэн. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндөхдөө монголын нийгэмд “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг нэр бүхий улстөрчид зохион бүтээсэн байна. Үүнийг толгойлдог, зохион бүтээсэн хүн нь Ц.Элбэгдорж юм хэмээж байв. Тэгвэл ийм хонгил үнэхээр бодитой байна гэдэг нь өдөр ирэх тусам илчлэгдэж илэрч байна.
-ХӨРӨНГӨ-
Тэрбээр 2020 оны АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ
ӨӨРИЙН ОРЛОГО: 294.8 сая төгрөг
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 95 сая төгрөг
ОРОН СУУЦ, БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ: 715 сая төгрөгийн үнэ бүхий 2 амины орон сууц, 2 нийтийн орон сууц, нэг офисстой.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ: 55 сая төгрөгийн үнэтэй жийп болон Lexus 350 машинтай.
ГАЗАР: 11 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших-1 га, өмчлөх-594 м2 газартай.
ХАДГАЛАМЖ: Хадгаламжгүй.
КОМПАНИ: “Мах Экспорт” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Увс байгаль” ХХК-д хувь эзэмшдэг.
ЗАНГИАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ: Норовын Алтанхуяг бол улс төрийн хүрээнийхэн дундаа хорчин гэж хэлэгдэж явсан удаатай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жил Н.Алтанхуяг улс төрд “хор”-оо хийж, өндийхдөө өндийж, унахдаа унаж ирсэн. Түүний улстөр дэх намтар түүх арвин их бөгөөд яг л зүрхний бичлэг шиг уналт, өсөлттэй явж ирсэн билээ.
“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: УИХ-д уйгагүй горилж, санасандаа хүрсэн Ш.Адьшаа гишүүн
манай өмнөх цувралыг ЭНД дарж уншина уу.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
алтанхуяг ч 2 нүүртэн дундаа хамгийн шилдэг нь л дээ
Алтанхуяг өнөөгийн парламкнт дундаа хамгийн дөмөг нь
Доржханд биш үү
Ene hvniig law oligtoi ym hiij gaviyaa baiguulsaniig bi sanahgvi ym baina
Altanhuyg shig hudlaa pop novsh baihgui shdee
ugaasaa ner zvvsen bsih tiiim muuhai hvnshde
Altanhuyg shig hudlaa pop novsh baihgui shdee.
ugaasaa ner zvvsen bsih tiiim muuhai hvnshde
76 dotor arai gaigui tsoon gishuudiin neg,AN teneg uym daa
Ene yg t1 bolchijee
угасаа л нэр зүүсэн балиар 2 нүүртэй хүн шдээ
Алтанхуяг гоё шүү
хэдэн ч жил энэ хүний луйварын харсаар байж хараагүй юм шиг нүдээ аниад өнгөрөөөх юм болоо
Эрдэнэс таван толгой ХК-ийн дэд захирлаар авга ахынхаа хүү С.Цэвэгжавыг шахаж байсан. Сайхан гарууд даа жинхэнэ