НийгмийнУЛС ТӨР

“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: УИХ-д уйгагүй горилж, санасандаа хүрсэн Ш.Адьшаа гишүүн

EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэн хүргэдэг билээ. Зургаа дахь дугаараар Ш.Адьшаа гишүүний “Зангиагүй намтар”-ыг хүргэж байна.

Ш.Адьшаа гишүүн 1982 онд Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгсөж, 1987 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны мастер цолтой. 1987 оноос Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, хяналтын прокурор, туслах прокуророор дэвшин ажилласан. 1990 оноос 1993 он хүртэл Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл болох “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. 1993 оноос 1996 он хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 1996 оноос хувийн бизнесээ эхлүүлж “Буурал-Сор” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.

-НЭРИЙГ НЬ СЭВТҮҮЛСЭН ТҮҮХ БУЮУ “ГААЛИАС ТӨРСӨН ТЭМБУМТАН”-

Амьдралдаа дахин эргэлт хийж 2001 оноос хувийн бизнесийнхээ хажуугаар Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгчээр орж, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга болтоо дэвшсэн. Чухам энэ үеэс түүнийг “гаалийн Ш.Адьшаа” гэх тодотгол дагах болсон. Мөн “гаалийн” Х.Баатарын орлогч Ш.Адьшаа ч гэгдэх болсон.

Учир нь тэр Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт саатуулагдаж байсан удаатай. Хэдийн МАН-ын гишүүн болчихсон байсан тулдаа “намын” нэрийн хамгаалалт дор зүгээр өнгөрсөн гэгддэг. Гаалиас төрсөн тэрбумтан хоч нэр өнөөг хүртэл дагадаг.

-ГААЛИА ОРХИЖ, УЛСТӨРД ОРОХЫГ ХҮССЭН Ч ӨВДӨГ ШОРООДОВ-

Энэ үйл явдлын дараа тэр улстөрд орж ирэхийг туйлаас хүсэх болсон. Авлигын хэргийг нь АТГ шалгах чимээнээр ямар ч хамаагүй аргаар УИХ-д шигдэхийг санаархсан гэж хэвлэлүүд шүүмжилсэн. Тухайн үед нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. Нөгөө талаар фракцийнх нь толгойлогч Ч.Улаан МАХН-д орсон тул намаасаа мандат өвөртөлж чадаагүй. 2012 онд нам нь мандат өгөөгүй учир Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж, намынхандаа “шавар хаасан”. Гэвч өвдөг шороодсон. Эл сонгуульд Сандагийн Бямбацогт, Догсомын Батцогт нарын араас 11.125 санал авч 378 санал буюу 1.7 хувийн саналаар ялагдсан.  Сонгуулийн дүнд эргэлзэж, өрсөлдөгчид нь хууль бус үйлдэл гаргасан гэж телевизээр мэдээлэл хийсэн.

Энэхүү өвдөг шороодолтын дараа улстөрийн замналаа жинхнээсээ эхлүүлж, 2013 оноос Зам тээврийн сайдын зөвлөхөөр, 2015 оноос Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажилласан. Дарга нарт зөвлөж байх хугацаандаа УИХ-д дахин нэр дэвших бэлтгэлээ базаасаар л байсан. Үүний нотолгоо нь 2014 онд Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг урьж аваачиж нийтийг хамарсан “Бага олимп” буюу спортын наадмыг аймагтаа зохион байгуулсан явдал.

-СОНГУУЛИЙН ӨМНӨ ТАВАН САЯЫН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОВ-

Сонгуульд бэлтгэл базааж байх үед түүний нэр дахин сэвтсэн мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Ш.Адьшаа авлигын хэрэгт холбогдож, улмаар Өршөөлийн хуульд хамрагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулж, тусгай зөвшөөрөл авахдаа таван сая төгрөг өгсөн гэх мэдээлэлд нэр холбогдсон билээ.

Тэрбээр “Сити энержи” ХХК-ийн харьяа “Улаанбаатар мед” эмнэлгээ 2013 онд байгуулж, 2014 оны зургадугаар сард эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч ажиллаж эхэлсэн байдаг. Түүний эхнэр эмч мэргэжилтэй, хувийн эмнэлгээ хариуцаж үйл ажиллагааг нь явуулахад анхаардаг. Японы хөрөнгө оруулалттай эл эмнэлэг түүний гарт баригдах “цорын ганц” хөрөнгөөр нэрлэгдэж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Ундармаагийн банканд барьцаалан зээл авч, зээл авч чадахгүйд хүрснээр банкны барьцаанд алдсан гэх мэдээлэл 2021 оны наймдугаар сард цацагдсан. Одоогоор тус эмнэлэгт АШУИС салбар эмнэлгээ байгуулсан гэгдэж байна.

-БАС ДАХИН БҮТЭЛГҮЙТЭЛ-

Эмнэлгээ нийслэлд нээхийн тулд таван сая төгрөг өгсөн гэх мэдээлэл гарсны дараа 2016 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн билээ. Нутагтаа нэр дэвшихээр удаан ажиллаж байгаа Ш.Адьшаа олон суманд ялалт байгуулсан ч торгуудууд олноороо суурьшсан суманд ялагдсанаар унасан. Жижигсгэсэн тойрогт буюу 36-р тойрогт нэр хүнд муутай Ардчилсан намаас нэр дэвшсэн нь гай болж МАН-ын шинэхэн нэр дэвшигч Отгоогийн Батнасанд ердөө 157 санал буюу 0.95 хувиар ялагдсан. Торгууд түмний төлөөлөл О.Батнасанг “Номин”-гийн Шагдарсүрэн, Ш.Баярсайхан, “Таван богд”-ын Баатарсайхан зэрэг томчууд мөнгөөр ч, хүн хүчээр ч дэмжиж байгаад гаргаад ирсэн гэж хэвлэлүүд онцолсон удаатай.

Ховд аймаг торгууд, захчин түмний суурьшил ихтэй тул торгууд О.Батнасан, урианхай Ш.Адьшаагаас давуу санал авсан нь энэ байв. Нөгөө талаар сонгуулийн өмнөх эмнэлгийн асуудлаар нэр нь сэвтсэнээс болж дахин өвдөг шороодох шалтгаан болсон гэхэд ч хилсдэхгүй. Ш.Адьшаагийн хоёр дахь бүтэлгүйтэл энэ болсон.

-Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ ПАРЛАМТЕНТАД ОРЖ ИРЭВ-

Хоёр дахиа өвдөг шороодсоноос ганцхан жилийн дараа буюу 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болж Х.Баттулгатай гар барьсан. Тэднийг холбосон гол гүүр нь жүдо. Ш.Адьшаа “Жүдогийн холбооны ерөнхийлөгч”-өөр ажиллаж байхдаа ойртож дотноссон гэгддэг. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй ойртсон нь улстөрийн бүсээ улам чангалж, 2020 оны их хуралд нэр дэвших өмнөтгөл байсан.2020 онд мөн Ардчилсан намаас нэр дэвших мандат өгөхгүй сургаар бие даахаар бүртгүүлээд байсан. Гэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар бярдуулж Ардчилсан намаас Ховд аймагтаа дахиан нэр дэвшиж, бүр гишүүн болж чадсан. Гишүүн болоход нь зөвлөхийн албан тушаал нь нэмэр болсон байхыг ч үгүйсгэгддэггүй. Нөгөө талаар төрөлх нутгийнхаа тойргийг “Ховд хөгжлийн төлөөх сан” төрийн бус байгууллагаараа сайн усалсан гэгддэг. 

Ямартай ч УИХ-ын гишүүн болох урт холын хүсэл нь 2020 оны УИХ-ын сонгуулиар биелсэн нь энэ. Парламентад орж ирээд ч тойргоо мартаж орхисонгүй. Өөрийн “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан Ховд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлж, 99 залуу өрхийг гэртэй болгосон.

-ХОВДЫН БУРХНЫ ШАШНЫГ АТГАГЧ-

Адьшаа хурдан морь, хийд гэх хоёр зүйл хоббитой. Ховд аймаг дахь хамгийн том хийд бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн эзэмшлийнх. Тус хийдийг ард түмний ХОЁР тэрбум төгрөгийн хандиваар бүтээсэн. Тодруулбал, Баруун бүсэд бурхан шашны томоохон цогцолбор бүтээн босгох санаачилгыг Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө Сангийн тэргүүнээр ажиллаж байхдаа Ш.Адьшаа гишүүн санаачилж,  “Ганданпунцаг чойлон хийдийг барьсан байдаг. Тус хийдийн орлого, хөрөнгө хэд байдаг, хэрхэн зарцуулагддаг нь одоог хүртэл тодорхойгүй гэж Ховдын иргэн шүүмжилдэг.

Саяхан “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбумаар барих асуудал дэгдэж, нийгэмд даяар эсэргүүцсэний үр дүнд эл барилга царцсан. Тухайн бурхны хөшөө барихыг Ш.Адьшаа гишүүн Цэрэнпунцаг, Анандбазар тэргүүтэй гишүүдтэй хамтран санаачилсан гэж мөн л шүүмжлэлд өртсөн билээ.

-ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ АВАГЧ ГИШҮҮДИЙН НЭГ-

Ш.Адьшаа нь 2012-2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зургаан тэр бум төгрөгийн зээл авч, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг хулгайлж байсан муу түүхтэй нэгэн. Мэдээлэлд ойр байгаагаараа түрий барин иргэдийн халаасанд луйвраа шургуулсан тэрээр өөрийн эзэмшлийн “Ховд Хаан Бирж компани”-д арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч байжээ.

-ТЭРБУМТАН ГИШҮҮНИЙ ХОМ-

Түүний өөрийн орлого 4.5 тэрбум, гэр бүлийн орлого 1.6 тэрбум, 4.2 тэрбумын үнэлгээ бүхий 3 орон сууц, үйлчилгээний зориулалтын нэг оффистой, 952 саяын автомашинтай, 816 саяын үнэлгээ бүхий хурдан удмын 51 адуутай, 890 саяын үнэт эдлэлтэй, 1.3 тэрбумын хадгаламжтай, 105 саяын зээлтэй, “НЬЮфеникс интернэшнл” ХХК, “Мөнгөн-Алмаз” ХХК, “Хүннү МН” ХХК, “Ачит-Арвис” ХХК, “Ачит-эх мед” ХХК, “Грэйтблюмаунтайнс” ХХК, “Империалмаксимус корпорейшн” ХХК, “Ти Ти Би Эй” ХХК, “эрдэнэс таван толгой” ХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.

-ДУУ ХООЛОЙГОО ИДЭВХТЭЙ ИЛЭРХИЙЛЖ БУЙ СЭДВҮҮД-

Ш.Адьшаа “Оюутолгой”-н усны асуудлаар дуугарч байгаа цор ганц гишүүн. Оюутолгойн гэрээнээс хэзээ ашиг хүртэх вэ гэдгээс илүү Монголын говийн гүний усыг энэ хэвээр ашигласаар байвал хэдхэн жилийн дараа экологийн сүйрэл болж магадгүй байна. ОТ-н усны асуудлаар УИХ-ын ажлын хэсгийг би ахалж, газар дээр нь шалгаж, бичиг баримтыг нь судалж байна.

Мөн шүүхийн хараат бус байдалд УИХ халдах эрсдэлтэй байгаа гэж дуугарч эхэлсэн.  Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг сонгон шалгаруулж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсонд харамсаж буй гишүүн. 

ЗАНГИАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ: Тэрбээр УИХ-ын гишүүн болох урт холын хүсэлтэй явсаар 2020 оны сонгуулиар парламентад орж ирсэн. Эгэл жирийн төрийн албан хаагчаас “Бичигтийн боомтоос төрсөн тэрбумтан” гэж цоллогдож, “Ачит-эх мед” эмнэлэг зэрэг томоохон компаниудын “эзэн”-ээр тодорч гарч ирсэн баялаг намтартай нэгэн. Энэ мэтчлэн чамгүй олон удаа хэвлэлийн баатар болж байсан улстөрчдийн нэг Ш.Адьшаа гишүүний "Зангиагүй намтар”-ыг хүргэхэд ийм байна.


“3АНГИАГҮЙ НАМТАР”: Улс төрийн МАЦАГТАН

өмнөх контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-10 09:00

Адгийн хүмүүс УИХ-д сонгогдох юм даа. Адьшаа, Анандбазар хоёрыг сонгосон ард түмэн яасан ч харанхуй мунхаг хүмүүс вэ? Эсвэл Монголчууд бүгд цус ойртоод ийм болчихсон юм уу?

Зочин
Зочин
2021-12-10 09:11

Хүн амын хэдэн хувь нь элэгний өвчлөлтэй байгаа хэдэн хувь нь хавдартай бөөрний өвчлөл газар авсан Солонгост явж байхад эмнэлэгт үйлчилгээ авч байгаа монгол хүмүүсийг хараад эзэнгүй айл шиг л санагддаг

Зочин
Зочин
2021-12-10 09:13

“ГААЛИАС ТӨРСӨН ТЭМБУМТАН” Ш.Адьшаа гишүүн

Зочин
Зочин
2021-12-10 09:14

Адишаа чи үнэхээр ийм өчүүхэн хүн юм уу эсвэл хэн нэгэнд ямар нэг учир ш�##�тгаанаар хараат болсон барьца�##�агдсан амьтан уу? Энэ шашин монголыг яаж мөхөөснийг эрх биш мэдэж баймаар юм даа. Энэ утгаараа өөгшүүлээд байх шаардлагагүй. Хэр хэмжээндээ байв�##� зохистой бусуу. Загасны мах завсартай гэдэгдээ.

Зочин
Зочин
2021-12-10 09:33

Адьшаа га�##�иас насаараа идэх хоолоо хулгайлсан хүн одоо болно шдээ тэтгэвэртээ гараад томоотой байж баймаар юм

Зочин
Зочин
2021-12-10 11:12

Мэргэжлийн хуульч байсан юмуу. Санасанаас харин ч давгүй л гишүүн санагдаж байгаа

Зочин
Зочин
2021-12-10 17:35

Ик курлын гишүүд гэдэг маань иймэркүү новшнууд байкад Монгол өөдлөк арга байкгүй.

Холбоотой мэдээ

Back to top button