УЛС ТӨР

Т.Доржханд: Бүх газраа ширээн дээр гаргаж байгаад нэг бүрчлэн зарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Бид зах зээлийн систем рүү орох ёстой. Газрыг нэг жижигхэн дарга гарч ирээд зараад байна. Тэгэхээр цаашид яах ёстой вэ. Нийслэлд их хэмжээний мөнгө тусчихсан байгаа. Газраа бүгдийг нь ширээн дээрээ гарган, тавьж байгаад нэг бүрчлэн зарах хэрэгтэй. Тэгж нээлттэй, ил тод зарж байж, олсон мөнгөөрөө ногоон байгууламж хийдэг, төлөвлөлттэй орон сууцнууд хийдэг боломж бүрдэнэ.

Энэ агуулгыг газрын хуулинд уялдуулах хэрэгтэй. Ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн. Б.Энхбаяр гишүүн хууль талаас нь харж. Эдийн засаг талаасаа энэ мэт олон боломж бий” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button