Нийгмийн

БЗД-ийн 26 дугаар хорооны засаг дарга О.Түвшин: Ядарсан бус, задарсан иргэд ТҮЦ ажиллуулдаг

БЗД-ийн 26 дугаар хорооны засаг дарга О.Түвшин “Өнөөдөр үйлчилгээ авах иргэд маань Элизабет хотхоны автобусны буудал дээрээс  үйлчилгээ аваарай. Учир нь ТҮЦ -ийг эсэргүүцээд дотор нь суугаад ажлаа хийж байна...”  хэмээн зар тавьчхаад “тэмцэж” сууна. Тэмцэл гэсний учир нь ТҮЦ эрхлэгчид зөвшөөрөлгүй, хууль бус үйл ажиллагаа оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч  засаг дарга ийнхүү асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-ТҮЦ тойрсон асуудлын ерөнхий мэдээллийг өгөөч?

-Манай хороон дээр одоогийн байдлаар гурван ТҮЦ байгаа. Нэг нь хотын захирагчийн ажлын албанаас автобусны карт цэнэглэх гэж байгуулсан цэг,  энэ нь бол тогны гэрээтэй. Нөгөө хоёр нь саяхан авч ирсэн. Эзэн нь олдохгүй байж байгаад сая нээлээ. ТҮЦ-нүүдэд зөвшөөрөл гэж байдаггүй. Мэргэжлийн хяналт, нийслэл, дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс стандартад хүрдэггүй учраас зөвшөөрөл олгодоггүй. За тэгээд яадаг вэ гэхээр,  шууд ачиж ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам дээр тавьчихна, тэгээд  СӨХ-ийн шийднээс ч юмуу тог хулгайлна, хогоо ил задгай хаяж, орчин тойрондоо бие засдаг. Наад зах нь гараа угаах орчин байхгүй.  Ийм олон шалтгаан, нөхцөл байдлын улмаас ТҮЦ-нүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.  

 -Энэ том хороонд гурван ТҮЦ цөөн л санагдаж байна...?  

-Намайг жилийн өмнө ажлаа авахад нэг л ТҮЦ байсан. БЗД-ийн 26 дугаар хороо 32700 иргэн, 45000 оршин суугчтай орчин үеийн шинэ хороолол.  Тамхи зардаг зөвшөөрөлтэй цэгүүдтэй, яг энэ Элизабетийн автобусны  буудал дээр өөртөө үйлчлэх дэлгүүр, CU байна.  ТҮЦ-нд хүмүүс орж дулаацдаг гэдэг.  Өнөөдөр би ойр орчинд нь үйл ажиллагаа явуулж буй  дөрвөн ААН-тэй  уулзлаа. Тэд нар хүмүүс орж ирээд энд автобус хүлээж, дулаацаж болно, ТҮЦ-нүүдийг холдуулаад өгөөч, үзэгдэх орчин хаадаг, хог хаядаг, эргэн тойронд нь бие засдаг. Нөгөө талаас зөвшөөрөлтэй, хууль, дүрэм, журмаа мөрдөөд ажиллаж буй бидний орлогыг хааж шударга өрсөлдөөний хуулийг зөрчдөг гэсэн гэж байр сууриа илэрхийлж байна.

-Нөгөө талд нийгмийн  сүлжээнд ядарсан иргэдийнхээ боломжийг хааж байхаар авилгачидтайгаа тэмцээч гэдэг...?

- Яг үнэндээ ядарсан иргэд биш задарсан гарууд ТҮЦ авч ирж тавьдаг. ТҮЦ худалдаад авчих мөнгөтэй. Нэг удаа зөөж байршуулахад 700 мянгаас сая төгрөгний үнэтэй. Над руу шөнөжингөө 10, 20 өөр дугаараас яг таны хэлсэнчлэн мсж бичдэг. Хэдэн ТҮЦ нэгдсэн, бие биенээ өмөөрдөг юмшиг байгаа юм. Жишээ нь 20 ТҮЦ-тэй, эрх ашгаа хамгаална гээд нэг хүн ороод ирж байна. Энэ хүмүүс чинь эргээд ядарсан иргэдээ мөлждөг. Яаж гэхээр нөгөө  ТҮЦ-ээ 700 мянгаас нэг сая төгрөгөөр түрээслэнэ. Түрээслэгч өөрөө худалдагч авч цалинжуулна. Бусад хууль дүрэм, адгийн наад зах нь ажиллах цагийн хуваарь зөрчинө. Тэгэхээр  энэ бол ядарсан иргэний эрхийг хааж боогоод байгаа зүйл огт биш. Би хэлдэг, үнэхээр ажил олдохгүй, хэцүү байвал хүрээд ир, ажлын байранд зуучлаад өгье гэж. Манай  хорооны 31 СӨХ, 27 хотхонд жлын байрны эрэлт үргэлж байдаг. Цаашлаад хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 130 дэлгүүр бий. Дэлгүүрүүд надаас  худалдагч хийх иргэн байна уу гэж асуудаг. Үнэхээр ажил эрхлэх гээд байвал ажлын байр зөндөө байна.

-Цаашдаа яах вэ. Бусад хороод дээр ТҮЦ-ний асуудал их үү?

- 20, 40 ТҮЦ-тэй хороо ч бий. Бусад хорооны засаг дарга нар над руу ярьж байна. Долдугаар хорооны засаг дарга н.Их-Амгалан өөрийнхөө мөнгөөр гурван ТҮЦ ачиж зөөвөрлөсөн. Тэгээд нөгөө хүмүүс  мөнгөө төлөөд ТҮЦ-ээ авч байна. Цаашдаа хотын нэгдсэн стандарт, хотод худалдаа үйлчилгээ эрхлэх журмууд бас батлагдаж байгаа. Энэ дээр  бүх зүйл тодорхой болох байх. Одоохондоо  энэ хүмүүс Д.Сумьяабазар даргын хэлсэн “хаана ч худалдаа эрхэлж болно” гэсэн үгээр халхавч хийж байна. Худалдаа эрхэлж болно, гэхдээ зөвшөөрөгдсөн байршилд, дүрэм, журам, холбогдох хуулийн хүрээнд ажиллах ёстой. 

-Иргэд 2022 оноос хаана ч, юугаа ч зарж болох нь гэж ойлгосон л доо?

-БЗД худалдаа эрхлэгчдийн дүүрэг болно гэсэн зорилготой машинтай худалдаа эрхлэхийг зөвшөөрөөд байгаа. Худалдаа эрхлэх цэгүүдийг зарлаад, тэр ч бүү хэл ойролцоох ААН-үүдэд гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэдийг бие засах газартаа оруулаарай гэх мэт зохицуулалтыг хүртэл хийгээд явж байна. Үнэхээр би  тарьсан ногоогоо зарья гэвэл, Эрээнээс авч ирсэн оймсоо зарах газаргүй бол машинтай худалдаа хийх боломжтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2022 08:36

Хуцна биз

Зочин
Зочин
2 сар 15, 2022 08:36

Өч төчнөөн айл амжиргаагаа з�##�гуулж бгайгаа

Зочин
Зочин
2 сар 15, 2022 09:14

Монгол бол адгуус араатнаас дор бүдүүлэг харанхуй зэрлэгийн туйл болж байгаа.

Зочин
Зочин
2 сар 15, 2022 09:39

ТҮЦ ыол хотын соёлыг гутаадаг.Үүнийг ажилллуулж бга хүмүүс хүртэл хар амиа бодоод блгүй болих хжрэгтэй.Ажиллуулах дуртай юм бол арай өөр хэлбэрээр эмх цэгцтэй зөвшөөрөгдсөн т�##�байд ажиллуулмаар юм.Бүх зөвшөөрөл нь задгай боллоо дураар юу ч хисэн яадаг юм бэ гээд хотын гудамж т�##�бай бохирдуулаад баас шээс хог хаягдлаар өөрсдийгөө цэнэглээд битгий з�##�хуураад суугаад бай.Монголоор дүүрэн ажил бна.Худлаа баахан бэлэн хоол ундаа тавьчихаад архи тамхи л зардаг штэ.

Зочин
Зочин
2 сар 17, 2022 18:48
Reply to  Зочин

Ichihgui ooro tutseer uichiluulj bgdaa s#a chin

Зочин
Зочин
2 сар 15, 2022 10:12

үнэн л юм

Зочин
Зочин
2 сар 15, 2022 10:46

Сумьяабазарын тэнэглэлийн гай тэр б�##�ай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж попорсон юм чинь яах юм , бас сар бүрийн 1 ний өдөр архи зардаггүй байсан шийдвэрээ цуц�##�лаа энэ БӨХ хотыг сүйрүүлэх нь ээ

Зочин
Зочин
2 сар 15, 2022 22:22

Энэ муу жорлонгуудыг хүчээр �######�уулах хэрэгтэй. Хөдөө рүү нь хөөж явуул.

zochin
zochin
2 сар 15, 2022 23:36

Ene zaluu Zasag darga unen yarij bna

Зочин
Зочин
2 сар 16, 2022 12:17

Ymar hunii henii tuts baina ve estoi l zadarsan humuusiin l turs baih daa

Холбоотой мэдээ

Back to top button